Дуучин Б.Энхмэнд шинэ хүнээ өлгийдөхөөр зэхэж байна
Сүүлийн үед сураг тасраад байсан дуучин Б.Энхмэнд жирэмсэн болжээ. Удаах хүүхдээ хүлээж авахаар бэлдэж буй дуучин бүсгүй маань сар шинийн өмнөхөн хошин урлагийнхны золголтод уригдаж ая дуугаа өргөсөн юм.
Энэ үеэр улаан торгон дээлээр гоёсон дуучин Б.Энхмэнд энэ үеэр жирэмсэн болсон нь харагдсан бөгөөд сүүлийн үеийн зохиолын дуучдын цугларалтад ирэхгүй байсны шалтгаан нь энэ аж.
Яруу найрагч Баянмөнхтэй гэрлэн, гэрийн эзэгтэйн ажлыг хийгээд уран бүтээлээсээ түр холдоод байсан дуучин бүсгүй маань удахгүй нярайлах гэж буй тул дахин хэдэн жилээр хөндийрөх бололтой. Ямартаа ч сайхан дуулдаг сайхан бүсгүй хэмээн олны магтаалыг хүртэж байсан дуучин бүсгүй маань гэр бүлийн амьдралаа цэцэглүүлж, олз омог ихтэй байна.
URL: