Монгол Улсын Гадаад Харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдэл

00jk0054jhgfggggfgfgБНАСАУ олон улсын хамтын нийгэмлэгийн болгоомжлол, анхааруулгыг үл харгалзан, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолуудыг зөрчин газар доорхи цөмийн туршилт хийсэнд Монгол Улс гүнээ харамсаж байна.

БНАСАУ-ын энэхүү алхам нь Зүүн хойд Азийн бүс нутгийн төдийгүй олон улсын энх тайван, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх ноцтой үр дагавартай юм.

Монгол Улс нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгахын төлөө уламжлалт байр сууриа нотлон, Умард Солонгосын цөмийн асуудлыг дипломат арга замаар шийдвэрлэх ёстойг мэдэгдэхийн зэрэгцээ хурцадмал байдлыг цаашид дэвэргэх аливаа алхам хийхгүй байх, асуудалд хүлээцтэй хандахыг холбогдогч бүх талуудад уриалж байна.


URL:

Сэтгэгдэл бичих