Харийн бурхан идсэнээс монголын нохой долоосон нь дээр

mglbank_1Монгол улс хамгийн өндөр бодлогын хүүтэй орон бөгөөд дийлэнх арилжааны банк нь гадны хөрөнгө оруулалтай нэг үгээр хэлбэл ядуу Монголчууд баян гадныханы хүүний мөлжлөгт амьдардаг гэсэн үг. Урд засгуудын үед 2 үндэсний банкаа дампууруулсан бөгөөд бусан банкнууд ч гэсэн хямралын үед өдөртөө 500 мянган төгрөг гаргаж чадахгүйдээ тулсан байсан. Тийм байсан өөрийн улсын иргэд яс махаа зулгааж байж босгосон банкийг нь хяналт муу авилгалд идэгдсэн төрийн албан хаагчидынхаа бурууг банкид тохоод олон зуун ажилчдыг гудамжинд хөөж гаргасан.

Дампуурсан хоёр банкны суурин дээр төрийн банк үүсэн байгуулагдаж төр өөрийн мөнгө зээлийн бодлого иргэддээ халамж хайраа мөнгөөр илэрхийлэх нэг арилжааны банктай боллоо гэж бодсон нь талаар болох шинжтэй болоод явчихлаа.

Монгол банкнаас өртэй байсан банкийг өндөр үнээр гадныханд зарж дундаас нь ашиг олно гэж элийрч байх юм. Тархи хаанаа байдаг болохоор Монгол банк нь гадны хөрөнгө оруулалтай арилжааны банкуудаар бодлогоо хэрэгжүүлнэ гэж бодож байгаа юм болоо.

Монголын бодлогын хүү 13,25-аас Монголбанк бодлогын хүүг 0.75 нэгж хувиар бууруулж 12.5 хувь болгосон байна. Буурлаа ч гэсэн дэлхийн хамгийн өндөр хүү хэвэндээ л байна. Энэ хүү буурахгүй бол хэзээ ч Монголчууд зээлийн хүүгийн дарамтаас гарахгүй гэсэн үг.

Мөнгө хүүлэгчдийн хувьд Монгол хамгийн ашигтай улс орон Дэлхийн хамгийн өндөр зээлийн хүүтэй орон. Одоо монголчууд зээлийн барьцаанд маш өндөр хүү төлж бизнесээ, аж ахуйгаа, амьдралаа авч явдаг. Одоо байгаа бүх банкууд гадны хөрөнгө оруулалтай, Монгол улсын ихэнх иргэд зээлийн дарамтанд амьдардаг. Хөдөө орон нутагт малаа барьцаалаад зээл аваад дарамтанд орчихсон малчин хамаатнуудаас авхуулаад миний мэдэх хүмүүс зөндөө байнадаа.

Ийм цөөхөн хүн амтай оронд ийм их газрын баялагтай улсад дахиад нэг гадны мөнгө хүүлэгч хэрэгтэй байгаа юм байх даа.  Монгол улс өндөр хүүтэй учраас дэлхийн аль ч мөнгө хүүлэгч мөнгөөр зодож худалдаж авахад бэлэн байгаа. Монгол хүн хэн байсан яахав хулгайч, луйварчин олигархи  хэн ч бай Монгол хүн л энэ банкийг авах ёстой.

2013 оны 2 дугаар сар 7

С.ЛХАГВАЖАВ


URL:

Сэтгэгдэл бичих