Сонин хачин

nvd6969556НҮДНИЙ СОЛОНГОН БҮРХЭВЧ ЯАГААД ӨНГӨТЭЙ БАЙДАГ ВЭ?

Солонгон бүрхэвч нь болроор дамжин, нүдний торлогт очдог гэрлийн хэмжээг хязгаарлаж өгдөг. Торлог нь тунгалаг биш, учир нь меланин гэдэг нөсөөгөөр хучигдсан байдаг бөгөөд энэ нь янз бүрийн хүнд өөр өөр хэмжээтэй байдаг байна.  Меланин  нь нүдийг хар болгодог,бүр 6-10 мянган жилийн өмнө дэлхийн бүх хүн хар нүдтэй байжээ. Сүүлд нь өөрчлөлтөөс болоод солонгон бүрхэвчийн өмнөх хэсгийн нөсөөжилт багассан байна. Гэрлийн туяа хөх өнгийг буцааж ойлгодог бөгөөд гүнд байдаг үүдэл эсийн нэг төрөл болох стромалийн эсийн ширхэгүүдэд хүрэх болжээ. Ногоон, цэнхэр , шар ногоон өнгө нь нүдний зүгээр л завсрын өнгө юм.

liver

МАЛ АМЬТНЫ ЭЛЭГ ЮУГААРАА АШИГ ТУСТАЙ ВЭ?

Үнэндээ бол онц гойд юм байхгүй. Элэг, түүнчилэн  талхны хатуу зах юмуу алимны хальс ашиг тустай гэж ярьдаг л даа. Элэг бол төмрөөр маш баялаг эрхтэн юм. Элэг танд хортой байж болох хэд хэдэн шалтгаан ч бас бий. Элэг бол бие махбодийн химийн  үйлдвэр бөгөөд диоксин, кадмий зэрэг хүрээлэн буй орчны зарим хорт бодис элгэнд хуримтлагддаг. Гэвч эдгээр бодисын хэмжээ нь хэрвээ элэг танд  таалагддаг бол, түүнийг хоолноосоо бүрэн хасахаар тийм ч их биш, гэхдээ хоолны дэг барих үүднээс өөрийгөө элгээр хооллох гэж өөрийгөө албадах хэрэггүй.

yawn

ЯАГААД ДАГАЖ ЭВШЭЭДЭГ ВЭ?

Зөвхөн хүн, шампанзе болон нохой гурав л дагаж эвшээдэг. Өөрөөр хэвлэв, тэд өөр энгийгээ түрүүлж эвшээсний дараа заавал ч үгүй  шахуу эвшээдэг. Энэ нь зүгээр нэг даган дууриаж байгаа хэрэг биш, харин та хэн нэгэн хүн эвшээж байгааг харах, сонсох юмуу бодоход үүсдэг шууд хариу үйлдэл юм. Нэг онолоор бол, дагаж эвшээх нь  хэсэг хүнийг нэг адилхан байдалд байлгадаг бөгөөд энэ нь тэдэнд зан төрхөө зохицуулах боломж олгодог байна. Өөр нэг онолоор бол, энэ нь тэр бүлэг хүнийг сонор сэрэмжтэй болгож, тэднийг түгшүүртэй байдалд байлгадаг аж. Санаа зовж байгаагийн хариуд эвшээж болох бөгөөд гурав дахь онолоор бол, дагаж эвшээх нь аюул байгааг санууж байгааг сануулж буй хэрэг болно. Эдгээр онол нь сэтгэл хөдлөх болон дагаж эвшээх хоёр үйлдлийн үед тархины идэвхжил хоорондоо илт холбоотой байдгаараа заримдаа нотлогдож байгаа бөгөөд гэхдээ нийтээр хүлээн зөвшөөрхөөр тайлбарласан онол хараахан байхгүй юм.


URL:

Сэтгэгдэл бичих