Шинийн 1-нд сэжигтэй хүмүүсийг баривчилсны учир…
-Монгол Улсын Засгийн газар сая доллар төлж, С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгтнүүдийг саатуулсан гэнэ үү-
Ардчиллын алтан хараацай С.Зориг бусдын гарт амиа алдаад эдүгээ 14 жил өнгөрчээ. Өнөөдрийг хүртэл түүний төрсөн өдөр болон нас барсан өдөр нь хөшөөнд нь цэцэг өргөхөөс өөрийг үл ярьж байсан хэрнээ энэ жилийн шинийн 1-нд түүнийг хөнөөсөн гэх хэрэгт сэжиглэн хоёр хүнийг баривчлан саатуулсан талаар цахим хуудсуудаар мэдээлэл тарж, олныг сэртхийлгэлээ.
Албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар Монголын цагаар битүүнээс шинийн 1-нд шилжих шөнө АНУ-ын тусгай хүчнийхэн Монголын иргэн Ч, Х гэх хүмүүсийг баривчилсан байна. Монголын хууль хяналтынхан эдгээр хүмүүсийг Олон улсын цагдаагийн байгууллага болох Интерполоор эрэн сурвалжилж байсан бөгөөд баривчлах үеэр АНУ-ын тусгай хүчний бүрэн зэвсэглэсэн таван цагдаа гэрт нь дайрч, тэднийг саатуулсан гэнэ.
Харин гэрийнх гадаа australian casinos тусгай хүчний 20 гаруй цагдаа, 10 гаруй машин байснаас гадна тэдгээр иргэдийг цахилгаан бороохойгоор бороохойдож, ухаан алдуулан саатуулсан ажээ.
Ч, Х гэх монгол иргэд нь эх сурвалжийн хэлж байгаагаар нэг нь 13 жил, нөгөөх нь 14 жил АНУ-д амьдарсан бөгөөд нэг нь барилгын ажил хийдэг. Нөгөө нь гал зууханд ажилладаг байжээ. Тэдний ойр дотны хүмүүс чухам ямар учраас ингэж баривчилсан талаар АНУ-ын хууль хяналтынхнаас лавлахад “Монголын Засгийн газрын хүсэлтээр баривчилсан, Зориг гэх хүний аллагатай холбоотой гэсэн. Хэрэв батлан даалтад гаргахыг хүсч байгаа бол сая доллар төл” гэжээ.
АНУ-ын хууль хяналтынхан тухайн хүнийг баривчлахдаа тодорхой хэмжээгээр ангилан тууз зүүлгэдэг аж. Өөрөөр хэлбэл, шар болон ногоон өнгийн туузтай хүмүүс хөнгөн гэмт хэрэгтнүүд буюу энгийн шоронд хоригддог байна.
Харин С.Зоригийн хэргээр баривчлагдсан гэх Ч, Х нарыг улаан өнгийн туузаар ангилсан байна. Энэ нь маш хүнд гэмт хэрэгтэнд зүүлгэдэг бөгөөд өдөр ганцхан цаг л өрөөнөөс нь гаргадаг гэнэ.
Мөн АНУ-ын хүний эрхийн байгууллагууд болон бусад төрийн бус байгууллагууд Ч, Х нарын амьдралынх нь сүүлийн 20 жилийн хугацаанд чухам юу хийж байсан, яагаад АНУ-д амьдрах болсон талаар судалж эхэлжээ. Эх сурвалжийн хэлж байгаагаар баривчлагдсаны дараах нь АНУ-гийн тусгай хүчнийхэн гэрт нь нэгжлэг хийж, судалгаа хийжээ. Түүнчлэн эдгээр баривчлагдсан хоёр иргэний нэг нь хоёр, нөгөө нь насанд хүрээгүй гурван хүүхэдтэй юм байна.
Баривчилгааны талаархи мэдээллийг АНУ-д байрлах Монгол Улсын Элчин сайдын яам мэдээгүй, энэ талаар ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байгаа аж. АН-ынхан Засгийн эрхэнд гарсаныхаа дараахан С.Зоригийн хэрэг илрэх ёстой гэж мэдэгдэж байсан. Түүнчлэн Ерөнхийлөгч ч энэ талаар анхаарч ажиллахаа амлаж байсан. Тэгэхээр тэд ямар ч байсан хөдлөөд эхэлжээ. С.Зоригийн хэрэг удахгүй илэрнэ гэх найдлагыг төрүүлж эхэллээ.
/www.mminfo.mn/
URL: