“Honeymoon” хамтлагийн дуучин Б.Солонгыг жүжигчин “Шинэ үе”-ийн Сөрөлтийн найз охин гэж ярьдаг. Нэгэн ёслолын арга хэмжээнд тэд хослон очиж байснаас үүдэн ийм яриа гарсан болохоор дуучин бүсгүй үүнийг үгүйсгэдэг. Тэгвэл Сөрөлт биш өөр нэгэн дуучин залуу Солонготой найзалдаг сураг гараад байна. “Flash” хамтлагт байсан Бэбэтэй дотно харилцаатай болсон гэж ойлгогдохоор зураг түүний фэйсбүүк хуудаснаа харагдав. Удахгүй болох Валентиний өдөрт зориулж өөрсдийнхөө зургийг эвлүүлж тавьсан гэж Б.Солонго бичжээ. Ямартай ч тэд найзалж эхэлсэн нь үнэн бололтой. Өөр шинэ мэдээлэл гэвэл түүний дүү нь бас эвлэгхэн дуулдаг гэнэ. Б.Солонгын дүү энэ жилийн “Universe Best songs 2013”наадамд оролцож байгаа юм. http://ufan.do.am/news/behbeh_solongo/2013-02-10-650