Гэр бүл үймүүлсэн хэрэгт унасан Н.Болормаа сэтгэл шулуудан дэр нэгтгэжээ

МАХН-ын эмэгтэйчүүдээс хүүхдийн тодотголоороо эргэлт буцалтгүй ахиж нам төрийн алба хашсан хатагтай Н.Болормаа БСШУ-ны сайд байхдаа тун эвгүй байдалд орж байлаа. Нас намба тэгширсэн насандаа нүүр хийх газар болтлоо чичлүүлснээсээ болоод нилээд удаж байж тайвширах шиг болсон. Удаа ч үгүй ээж нь бурхан болж бүүр ч шаналсан экс сайд хэсэгтээ олны нүднээс холхон бүгж байж уужирсан биз.
Төрийн сайд айлын гэр бүл үймүүлж тэр нь зураг мессежтэйгээ олонд дэлгэгдэж байлаа. Үүнээсээ ч болж намаасаа чамгүй банга хүртсэн тэрээр сонгуулийн тойрог ч үгүй албан тушаал ч үгүй үлдсэн.
Үүнийгээ ч ам бардам “Би өнөөдрийг хүртэл ямар ч даргын үүд сахиж албан тушаал горьдоогүй” хэмээн учирласан удаатай. Амьдрал баян хойно сайд ч гэсэн хүн юм болохоор алдаж эндэх юм байж таарна.
Өдийг хүртэл амьдралаа босгож төвшин амгалан авч явж байсан төрийн түшээ төрхгүйтэж яваад олон нийт ч гайхан тасран нүд чих бүлтийлгэсэн. Цаг хугацаа юуг ч хийсгэж орхидог болохоор хүнд хэцүү бүхнийг ардаа орхисон тэрээр эрдмийн ажлаа эрхэлж гадагшаа нисэн хаа нэгтээ лекц уншин ажин түжин амьдарч байна. Гэхдээ өөрийг нь хангалттай ял зэмд унагаж олны амны бай болгосон дуулиант амраглалаа сэтгэл шулуудан амьдрал болгожээ.
Ёстой л аргагүй амраг гэдэг л энэ байх хэмээн хүлээн зөвшөөрсөн аль алиных нь гэр бүл нэгэнт хүлээн зөвшөөрсөн бололтой. Үндэсний телевизэд удирдах алба хашдаг Мөнхтөртэйгээ дэр нэгтгэсэн Н.Болормаа хатагтай энэ амьдралд хүртлээ ихийг золиослосон. Эдүгээ намынхаа албыг ч орхихгүй сэтгэл зүтгэл нэмж яваа тэрээр хэсэгтээ хөндийрсөн энгийн амьдралдаа халамжит эхнэрийн дүрээр эргэн орж шалмаг гэгч нь жолоо мушгин давхиж яваа харагддаг.
Сайд байхдаа энэ бүхнээс холдсоноо ч нэгэнтээ гайхширч байсан. Шинэ амьдралынх нь сонголт болсон эрийн эхнэр Японы элчин сайдын яаманд хариуцлагатай алба хашдаг боловсролтой эмэгтэй байдаг. Тиймдээ ч хүч тавьж төвхнүүлсэн амьдралаа хэнбугайд ч амар тавиад өгчихгүйн тулд нилээд хугацаанд асуудал үүсгэж амжсан. Одоогоор аль аль талдаа ойлголцож тус тусын хувь заяаг дагасан нь энэ ажээ.

Монголын үнэн


URL:

Сэтгэгдэл бичих