Цагаан сараар банкууд хэрхэн ажиллах вэ?

tsagaasСар шинийн баярын өдрүүдэд банкууд хэрхэн ажиллах хуваарийг танилцуулъя.

Хаан банк:
Цагаан сарын битүүний өдөр буюу энэ сарын 10-нд зөвхөн ням гаригт ажилладаг салбар, тооцооны төвүүд цагийн хуваарийн дагуу ажиллана. Шинийн 1, 2-нд буюу энэ сарын 11, 12-нд нийтээрээ амрах өдөр тул бүх салбар тооцооны төвүүд амрах аж /Зөвхөн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь тооцооны төвийн Б заал шинийн 1, 2-нд 09.00-19.00 цаг хүртэл иргэдэд үйлчилнэ/. Ингээд шинийн 3-наас эхлэн тус банкны бүх салбар, тооцооны төвүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Хадгаламж банк:

Улаанбаатар хот болон орон нутгийн бүх салбар, нэгжүүд цагаан сарын шинийн 1, 2-нд амарна. Шинийн 3-наас эхлэн бүх салбар, тооцооны төвүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Голомт:

Битүүний өдөр 24 цагаар ажилладаг “Солонго” салбар 18.00 цаг хүртэл ажиллан, бусад салбар, тооцооны төвүүд 16.00 цаг хүртэл ажиллах юм байна. Харин шинийн 1-нд бүх салбар, тооцооны төвүүд амарч, шинийн 2-нд зөвхөн Их дэлгүүрийн тоооцооны төв 10.00-18.00 цаг хүртэл ажиллах ажээ. Харин шинийн 3-нд “Нарантуул” тоооцооны төв амарч, бусад бүх салбар, тооцооны төвүүд хуваарийн дагуу ажиллана.

Капитал банк:

Улаанбаатар хот болон орон нутгийн бүх салбар, нэгжүүд цагаан сарын шинийн 1, 2-нд амарна. Шинийн 3-наас эхлэн бүх салбар, тооцооны төвүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Хас банк:

Улаанбаатар хот болон орон нутгийн бүх салбар, нэгжүүд цагаан сарын шинийн 1, 2-нд амарна. Шинийн 3-наас эхлэн бүх салбар, тооцооны төвүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Түүнчлэн Хас банк хоёрдугаар сарын 10-наас буюу битүүний өдрийн 20.00 цагаас шинийн 2-ны 07.00 цаг хүртэл системдээ өргөтгөл хийх тул АТМ, карт, Амар үйлчилгээ, интернет банкны үйлчилгээ энэ хугацаанд ажиллахгүйг анхааруулж байна.

Г.ДАША


URL:

Сэтгэгдэл бичих