500 ЖИЛИЙН ӨМНӨХ ХААНЫ ГАВЛЫН ЯС ОЛДОВ
ТОКИО. /Эн-Эйч-Кэй/. Өнгөрсөн жил Британийн машины зогсоол дороос олдсон гавлын яс 15 дугаар зууны үеийн Английн хаан III Ричардынх болохыг тус улсын археологчид тогтоожээ.
Олдворыг илрүүлэн судалсан Лестерийн их сургуулийн судлаачид гавлын ясны ДНК-г хааны үр удмынхантай тохирч байгааг тогтоолоо.
Ричард III нь “Цагаан, улаан сарнайн дайн”-ы тулаанд амь үрэгдсэн, 1483-1485 онд Английг удирдаж байсан эзэн хаан ажээ. Түүний гавлын яс нь гэмтсэн байсан хэдий ч нүүрний бүтцийг нь дахин сэргээж чадсан юм.
Таван зуун жилийн өмнө 30-аад насандаа амь үрэгдсэн хааны сэргээгдсэн товгор хацар, шантгар хамар бүхий төрхийг энэ долоо хоногт олны хүртээл болголоо.
Уильям Шекиспир “III Ричард хааны эмгэнэлт явдал” зохиолдоо түүнийг засгийн эрхийн төлөө гэр бүлийнхнээ хөнөөсөн өөдгүй этгээд хэмээн дүрслэн өгүүлсэн байдаг.
Дахин сэргээгдсэн түүний эелдэг, залуу төрх нь Уильямын энэ дүрслэлд эргэлзэхэд хүргэж байгаа аж.
Л.Урангуа
URL: