Нянгар хаданд гарсан нь
Боловсрол, мэдлэггүй Нянгар хэмээх хөдөө суурингийн нэгэн нөхөр нутгийн ахан дүүсээ хулхидаж, залилан нутагтаа байх суух газаргүй болсны улмаас хот хүрээ бараадаж, хоёр гурван ажил хийн амьдралаа эхлүүлэн, улмаар алхам алхмаар дээшилсээр сүүлдээ улстөрийн хүрээнд орж хэрхэн манаргаж яваа тухай “Нянгар хаданд гарсан нь” хэмээх кинонд өгүүлдэг. Гэтэл дээрх киноны гол дүр болох Нянгарын “ихэр” бодит амьдрал дээр байгаа нь дэндүү харамсалтай.
Нийслэлийн орлогч дарга Н.Гантөмөр Улаанбаатар хотын маань тээвэр, дэд бүтэц, хот байгуулалтын асуудлыг хариуцдаг. Гэвч энэ хүний мэдлэг боловсрол бүхэл бүтэн нийслэлийн эдгээр том салбарыг хариуцахад үнэндээ нимгэдэж байгаа нь хийсэн үйлдэл бүрээс нь тодхон харагдаж байна. Улстөрд муу аргаар гаршсан энэ этгээд социализмын сүүлчийн бүтээгдэхүүнүүдийн нэг бөгөөд ТМС-д индүүчин мэргэжлээр суралцаж ирэн, Хүүхдийн хувцасны оёдлын үйлдвэрт 30 гартлаа индүүчин хийж байсан. Ийнхүү ажил мэргэжилдээ маруухан тэрээр 1990-ээд оны үеийн бужигнаанаар АН-д элсэн, нам гэдгээр “паразитлан” насаараа индүүчин хийх хувь заяанаасаа салжээ. Энэ цаг үеэс тэрээр намынхаа нөхдийн дунд хов зөөж, хор хутгаж, хүмүүсийг муудалцуулан дундуур нь өөрөө “цавчаа” хийж албан тушаал “өвөртөлчихдөг” зальжин нэгэн.
Тэр ч байтугай нэгэн зорилгын төлөө хамтдаа зүтгэж явсан нөхдөө замынхаа дундаас жийчихдэг жудаг муутай эр. Сангийн сайд асан Я.Очирсүхтэй дөрөө харшуулан зүтгэж байсан ч эцсийн мөчид өөрөө эсрэг талдаа урваж, түүнийг хамраараа газар хатгатал нь хуурч дөнгөсөн тухай намын нөхөд нь өнөө хэр ярьдаг. Мэдлэг боловсролоор дулимагхан ч муу аргаараа гаршсан Н.Гантөмөр өөрөөсөө хавь илүү мэдлэг боловсролтой мундаг залуу Я.Очирсүхийг улстөрөөс гаргаад зогсохгүй өнөөдөр гудамжинд лааз өшиглүүлж яваа. Нөхдөө худалдаж идэхдээ сурамгай түүний дараагийн амттайхан “зоог” нь СХД-ийн АН-ын дарга Л.Эрхэмбаяр байсан бөгөөд өдгөө түүнийг улстөрийн хувьд хэн ч биш болгохоор хүүхэлдэй болгон хөдөлгөж байна.
Намыг амьдрах аргаа болгосон тэрээр элдэв башир залиар намын удирдлагуудаа ч\ байнга шантаажилж явдаг аж.
АН-аас итгэл хүлээлгэн түүнийг СХД-ийн орлогч даргаар 1997 онд томилоход хүнд үзүүлчих дээд боловсролын үнэмлэхгүй байсан гэдэг. Орлогч даргынхаа албан тушаалаас буусны дараа “Өлзийт” хэмээх нэр хаяг нь тодорхой бус, “дампуурсан” хувийн сургуулийн хулхи үнэмлэх олоод авчихсан. Н.Гантөмөр өөрийнхөө толгойд мэдлэг боловсрол чихэхээс урьтаж, өрөөлд үзүүлчих алга дарам цаастай болчихвол намаа шантаажлан албан тушаал авна гэж харанхуй бүдүүлэг хүнийхээ хувиар сэтгэсэн нь дэндүү өрөвдөлтэй. Өнгөрсөн жилийн Орон нутгийн сонгуулиар тэрээр Нийслэлийн ИТХ-д мөн л намаа шантаажлан жагсаалтаар орж ирсэн. Үнэндээ тэрээр бусадтай адилхан нэр дэвшсэн бол түүнийг хэн ч дэмжихгүй байсан гэдгийг Сонгинохайрхан дүүргийн захын сонгогч хэлж байна. Монгол улсын нийт хүн амын 10 хувь нь амьдардаг хамгийн том дүүрэг болох Сонгинохайрхан дүүргийг төлөөлж байгаа түүнийг өдгөө сонгогчид нь ИТХ-ын гишүүн болон Нийслэлийн орлогч даргын албан тушаалд тохирох мэдлэг боловсролтой хүн биш хэмээн эгүүлэн татах асуудлыг хотын даргад тавихаар нэгдээд байна. Үнэхээр түүний мэдлэг боловсрол хотын асуудлыг хариуцахад хаанаа ч хүрэхгүй байгаа юм. Ард түмнээс сонгогдоогүй түүний гаргасан анхны шийдвэр нь ард түмнийхээ эсрэг байсан билээ. Буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэрийн жинхэнэ зохиогч нь хаданд гарсан “Нянгар” Н.Гантөмөр байсан юм.
Энэ нь түүний хэр мэдлэг боловсролоор маруухан төдийгүй амьдралаас хэрхэн “тасарсан” явааг харуулж байна. Хотын мэр Э.Бат-Үүл шинэчлэлийн Засгийн газрын бодлогоо дэмжиж Улаанбаатар хотод ч шинэчлэлийг эхлүүлээд байгаа. Гэтэл харамсалтай нь түүний багт өөрийгөө ч шинэчлээгүй нөхөр шургаж, бодлоготойгоо уялдах нь бүү хэл салбараа ч мэдэхгүй байна. Их хотын бүтээн байгуулалтыг босгож буй барилгачид, бизнесмэнүүдийн барилгыг хаана, нураана хэмээн өөрийнхөө улстөрд хэрхэн орж ирж, шантааж хийж явдаг шигээ авир гаргасаар яваа юм. Энэ нь ерөөсөө боловсрол мэдлэг дутуу хүн хэрхэн улс орноороо тоглодгийн тодхон жишээ. Барилга, тээвэр, дэд бүтцийн салбар бол нарийн мэргэшсэн өндөр мэдлэг боловсролтой инженерүүдийн хийх ёстой ажил болохоос бус жирийн нэг индүүчний хийх ажил лав биш. Иймд мэргэшсэн инженерүүд нэгдэн, түүнийг ажлаас нь огцруулах хүртлээ тэмцэхээ илэрхийлж, хотын удирдлагуудад шаардлагаа тун удахгүй хүргүүлэх гэж байна. Ер нь ийнхүү намын нэрээр хоолоо олж иддэг, улстөрийн “Нянгар”-уудтай хариуцлага тооцох цаг нэгэнт болжээ. Эцэст нь хатуухан бөгөөд үнэнийг хэлэхэд түүний санаачилсан буруу талдаа жолооны хүрдтэй автомашинуудыг замын хөдөлгөөнд оролцуулах эсэх дээр дахин санал хураахаас өмнө Нийслэлийн орлогч дарга Н.Гантөмөрийг албан тушаалдаа тэнцэх эсэх дээр санал хураалт явуулбал ямар байна, манай нийслэлийн иргэд ээ?
URL: