Хүнсний бүтээгдэхүүнийг таван минутын хугацаанд шинжилнэ
Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар 150 сая гаруй төгрөгийн өртөгтэй явуулын лабораторитой болжээ.
Хүчин чадлын хувьд хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй бөгөөд 11 багажтай, 30 гаруй үзүүлэлтийг нэг дор гаргах аж.
Уг явуулын лабораторийг ашиглан НМХГ-ын улсын байцаагч нар өчигдөр “Барс” захад жимс, жимсгэний худалдаа эрхэлдэг наймаачдын бүтээгдэхүүнээс дээж авч шинжилсэн байна.
Шинжилгээний дүн 5-30 минутын дотор гарч, улсын байцаагч газар дээр нь дүгнэлтээ гаргасан байна. Бүх дээж эерэг үзүүлэлттэй, чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн гараагүй аж.
Г.Тогос
URL: