Харандаагаа өөрсдөө хийцгээе
Хэрвээ та зураач биш бол харандаа дуусахын зовлон сайн ойлгохгүй байх. Сүүлийн үед модны нөөц хомсдож байгаагаас болж модон харандааны нийлүүлэлт багасах нь ойлгомжтой болж байна. Тэгвэл танд заавал модон харандаа гэхгүй зүгээр гар дор байгаа материалаа ашиглаад харандаа хийчих төхөөрөмжийг танилцуулъя. Хятадын дизайнер Чэньчжу Руан, Яньюань Лю, Синьвэй Юань болон Чао Чень нар уг төхөөрөмжийг зохион бүтээсэн бөгөөд эхний ээлжинд A4 хэмжээтэй цаасаар харандаа хийж байгаа аж.
URL: