Д.Баттулга: Иргэд газраа нийтийн орон сууцаар солих боломжтой
2013 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр СБД- ийн 15 дугаар хорооны 58 дугаар сургууль дээр иргэдтэй уулзалт зохион байгуулав. Энэ уулзалтад НИТХ-ын дарга Д.Баттулга, НЗД-ийн хөрөнгө оруулалт эдийн Засгийн бодлого хариуцсан орлогч С.Очирбат, Ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга О.Одбаяр, Нийслэлийн СБД-ийн Засаг дарга Бадарсан нар оролцжээ.
Д.Баттулга /НИТХ-ын дарга/:
-Өнөөдөр бид бүхний олон cap ярьж, хэлэлцэж ирсэн гэр хорооллыг барилгажуулах талаар ярилцана. Нийслэлийн Засаг даргын архитекторын зүгээс “СБД-ийн 15-р хорооны Дамбадаржаа орчмоос эхлье” гэж шийдсэн. Энэ жилийн хувьд төлөвлөсөн 12 бүс газар байгаа. Түүний тав нь төвлөрсөн хангамжинд холбогдсон, хорооллын хэмжээний барилга байгууламжыг барихаар төлөвлөсөн.
Үүнд Зуун айлын VII хороолол, XIV хороолол Наран туулын хойд хэсэг, Гандан, ҮОНРТ-ын Зүүн талыг Тасганы овоо, Дэнжийн мянгын цагаан байрны айлууд гэсэн эдгээр газруудад барилга барьж, төвлөрсөн дулаан цахилгаан, цэвэр бохир усанд холбоно. Үүнээс гадна гэр хорооллын долоон газар дахин төлөвлөлт хийгээд тухайн оршин суугчидтай тохирсоны үндсэн дээр барилгажуулах асуудал.
СХД-ийн ханын материалын V, VI хороо, X хороо Арьс ширний үйлдвэрийн ажилчдын байр, Чингэлтэй дүүргийн VII, XIII, XV хороо 72 дугаар сургуулийн орчим СБД-ийн XV хороо, БЗД-ийн VIII, XVI8,16-р хороо буюу Цэргийн их сургуулийн орчим, БЗД-ийн XI хороо Амгалан орчмын гэсэн долоон газар манай архитекторууд дахин төлөвлөлт хийгээд зам яаж барих, хаана цэцэрлэг, сургууль, ногоон байгууламж барих, одоогийн байгаа гэр хорооллыг яаж нягтаршуулах гэсэн анхан төлөвлөгөөг хийсэн. Иргэд та бүхэн дэмжсэн тохиолдолд энэ асуудлыг нэгдүгээр сарын 31-нд.болох иргэдийн хуралд танилцуулаад байршлыг нь батална. Үүнд та бүхний оролцоо чухал. Хүн болгонтой тулж ажиллана.
С.Очирбат /НЗД-ийн хөрөнгө оруулалт эдийн Засгийн бодлого хариуцсан орлогч/:
-Та бүхнийхээ амар амгаланг айлтгая. Орон нутгийн сонгуулиар уулзсанаас хойш анх удаагаа өнөөдөр уулзаж иргэдийнхээ санаа бодлыг хуваалцахаар хүрэлцэн ирж байна. 2013 оны нэгдүгээр сарын 23 ны өдөр Ажлын хэсэг байгуулах Захирамж гарсан. Ажлын хэсгийн даргаар Д.Баттулга томилогдсон, Захирамжийн зорилго нь гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулах ажлыг иргэдэд танилцуулах, санал бодол солилцох явдал юм.
О.Одбаяр /Ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга/:
-Улаанбаатар хотын гэр хороолол 1998- 2012 он хүртэл 100 мянган айл өрхөөр өссөн. 1998 онд 76 мянган өрх гэр хороололд амьдардаг байсан бол 180 мянга болж өссөн байна. Энэ нь агаар хөрсний бохирдлыг үүсгэж, гэр хорооллын утаа нь агаарын бохирдлын 60 хувийг эзэлж байна.
Иргэдийн санал хүсэлт:
СБД-ийн 15-р хорооны 23-72а тooт иргэн Дамба:
-Энэ ажлыг маш их дэмжиж байна. Энэ ажил худлаа хоосон ажил битгий болоосой гэж хүсч байна. Инженерийн шугам сүлжээнд холбогдож орчноо сайжруулбал үр хүүхдэдээ үлдээх том өв хөрөнгө болно.
СБД-ийн 16-р хорооны иргэн Гиваа:
-Дамбатай санал нэг байна. “Town хороолол” 58-р сургуулийн орчим хийгдэхээр төлөвлөгдсөн байна. Энд байгаа иргэд газрын болон эдийн засгийн асуудлаа яаж шийдвэрлэх вэ. Сүмийн урд талын газар яригдсангүй. Энэ газрыг хоёр том компани ажилчдын байр барина гэж авсан. Гэтэл одоо иргэдэд худалдаад дуусч байна. Энэ газарт цэцэрлэг байх ёстой. Сүм нь түүхийн дурсгалт газруудын нэг учраас үүнийг удирдлагууд сайн анхаараарай.
СБД-ийн 15-р хорооны 23-40 тooт иргэн Цогтоо:
-Энэ ажлыг дэмжиж байна. Манай хашаа уурын зуухны өргөтгөлийн талбайд орсон байна. Үүнийг яаж шийдэх вэ?.
СБД-ийн 15-р хорооны иргэн Цойжоо:
-Төслийг дэмжиж байна. Моргейжийн зээлд хамрагдах уу. Дулааны эх үүсвэрийн хүчин чадал нь хэд байх вэ? Халаалтын зуухны баруун талын зайнд энд ажилладаг ажилчдын байрыг барьж өгөөч.
23-73 тooтoд оршин суух иргэн Ариунжаргал:
-Төмөрбаатар дарга миний газрыг хоёр хуваагаад хүнд өгсөн. Одоо жоохон газар байгаа ч бичиг баримтаа авах гэхээр доогуур нь ногоон байгууламж явсан гээд өгөхгүй байна үүнийг яах вэ?
10 тоотод оршин суугч Нямпүрэв:
-Барилгажилт хаанаас эхлэх вэ? Хашаандаа жижиг үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүсийн асуудлыг яаж шийдвэрлэх вэ? Миний хувьд шинээр баригдсан барилгад ажиллах хүсэлтэй байна.
Иргэн Баттогтох:
-XVIII хорооны 73 дугаар сургуулийн доод талд өөрийнхөө хөрөнгөөр хотхон барьж байгаа, үүнийг та бүхэн очиж үзээч гэж хүсч байна. 68 айлын сууц болон 28 айлын орон сууцыг тус тус барьсан. Орон сууцны метр квадрат нь 880.000-1.200 мянган төгрөгний үнэтэй зарим нэг зүйлд улсаас дэмжлэг үзүүлж өгөөч гэж хүсч байна.
XV хорооны 9-43 тоотодын иргэн Цэгмид:
-Газраа өгсөн айлууд хаашаа нүүх вэ? Нэг хашаанд олон өрх байгаа энэ хүмүүсийн асуудлыг яаж шийдэх талаар хэлж өгнө үү.
XV хороо 23-53 тоотын иргэн Батмөнх:
-Цахилгаан хангалтгүй байгаа шүү дээ. Том цахилгаан станц ашиглалтанд орохгүй бол хэрэгжих боломжгүй. Бохирын цэвэрлэх байгууламжын хүчин чадал дийлэхгүй. Хязгаарлалтгүй эрчим хүч өгөх боломжоор хангаж өгнө үү. Бусад бүх асуудлыг дэмжиж байна.
Иргэн Шийтэр:
-Батмөнхийн ярьж байгаа зөв. Байшингаа манайх цахилгаанаар халаахын тулд 380-ын вольтын цахилгаан оруулсан. Улсаас дэмжлэг үзүүлнэ гэсэн ч одоог хүртэл ямар ч дэмжлэг үзүүлээгүй байна.
Иргэн Жаргалсайхан:
-Япон цэргийн оршуулгын орчим байгаа айлууд төлөвлөлтөнд хэзээ орох вэ?
Иргэн 23-15 тоотын иргэн Амцагсүрэн:
-Хотыг хоггүй болгох зорилгоор /Хог хадгалах ачих юүлүүр/-ийг болон нам даралтын зуухыг бүтээсэн. Энэ бүтээлийг минь судлаж үзээд ашиглах боломжтой.
С.Очирбат/НЗД-ийн хөрөнгө оруулалт эдийн засгийн бодлого хариуцсан орлогч/:
-Урьд нь газар төлөвлөлтийг удаа дараа хийж байсан ч иргэдийг оролцуулаагүй. Ингэснээр газар үнэгүйдэх, иргэд хохирох асуудал гарсан. Иргэдийн газрыг чөлөөлөх асуудал яригдахгүй. Газрын эзэн нь иргэд өөрсдөө байна. Газрын болон бусад маргаантай асуудлыг дүүргийн удирдлагууд шийдэх болно.
Нэг хашаанд байгаа олон өрхийн асуудлыг шийдэхдээ газар дээрээ херөнгө оруулах нөхцөлийг бүрдүүлж шийднэ. Энэ хороонд шийдвэрлэх асуудлыг иргэдээс асуух Зорилгоор уулзалтыг зохион байгуулсан. Төлөвлөлтийг хэрэгжүүлэхийн тулд мэргэжлийн байгууллага болон иргэдийн оролцоог нэгтгэж ажиллах болно. Хөрөнгө оруулалтын асуудлыг газрын эзэн, хөрөнгө оруулагч, хотын захиргаа гурвалсан гэрээгээр шийдвэрлэнэ. Моргейжийн зээлд хамрагдаж болох ч энэ нь хамгийн сайн шийдэл биш. Дамбын хийд нь газрын маргаантай байгаа.
О.Одбаяр/Ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга/:
-Дамбадаржаалин хийдийн эхний ээлжийн ажлыг боловсруулж байгаа мөн төлөвлөлтийг йргэдийн оролцоотой хийнэ. Иргэдийн газрын асуудлыг шийдвэрлэхдээ нийтийн сууц, town house, газраа чөлөөлөхгүйгээр байшин барих зарчмыг баримталж үйл ажиллагаагаа явуулна. Төлөвлөлтийг иргэд бүрэн дэмжвэл төслийн баг болон иргэд хамтран ажиллаж, зураг төслийг хамтарч гаргана.
Цахилгаан дэд станцыг алслагдсан газруудад барихаар төлөвлөж зурагт оруулсан байгаа. Иргэд зөвшилцөлд хурдан хүрч чадвал хавраас ажил эхлэх бүрэн боломжтой. Зуслангийн зориулалттай байгаа газрыг өмчлөлд оруулахаар төлөвлөж эхний байдлаар хийсэн. Ар хустайн орчмын иргэд өөрсдөө санал санаачлага гарган төлөвлөлтөнд орох боломжтой. Гэр хорооллын төлөвлөлтөнд улсаас хангалттай хөрөнгийг баталсан байгаа.
Д.Баттулга/НИТХ-ын дарга/:
-Иргэд хохирол хүлээх ёсгүй. Сонголтыг зөвхон газрын эзэд хийнэ. Газраа нийтийн орон сууцаар солих бүрэн боломжтой. Моргейжийн зээл гэдэг бол хоосон талбайд шинээр барилгажуулж иргэдэд зээлээр өгөхийг хэлнэ.
НИЙСЛЭЛ ТАЙМС
URL: