“Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль” –д хамрагдахаар материал бүрдүүлж байгаа иргэд цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолт авчрах шаардлагагүй боллоо

20130129001Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийн хэрэгжилтийг хангах, баримт бичгийн үндэслэлийг шалгах ажлын хүрээнд 1990-2000 онуудад хорих ял эдэлж байсан эсэх талаарх лавлагааг нэгдсэн журмаар шалгуулж байхаар журамлаж Нийгмийн даатгалын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын даргын хамтарсан тушаал гарлаа.  Энэ талаар  болон хуулийн хэрэгжилт ямар явцтай байгааг тодруулахаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын ССОНХХ-ийн ахлах мэргэжилтэн Ё.Пүрэвцэрэнтэй ярилцлаа.

- Ажилласанжил, тэтгэврийндаатгалыншимтгэлийгнөхөнтооцохтухайхуульхэрэгжижэхэлснээсхойширгэдхэрзэрэгхандажбайна. Хуулийгиргэдэдсурталчлахталаарямаражилзохиожбайнавэ?
-Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хууль хэрэгжээд гурван сар гаруй боллоо. Хуулийн хүрээнд авч хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах үүднээс орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагууд иргэн бүрт хүрч ажиллах зорилгоор сургалт зохион байгуулж байна. Энэ сургалтын дүнд иргэд хуулийн нөхцөл болзол, бүрдүүлэх материалынхаа талаар тодорхой мэдлэгтэй болж байгаа учир ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулахаар хандах нь нэмэгдэж байна.

- Энэхуулийгхэрэгжүүлэхявцад  янзбүрийнбэрхшээлтулгарчбайнауу?
-Энэ хуульд хамрагдахад нь иргэдийн өөрсдийн зүгээс хамаарсан бэрхшээлтэй асуудлууд гарч байна. Жишээ нь иргэд хөдөлмөрийн дэвтрээ цаг тухайд нь үнэн зөв бөглүүлээгүй, тушаалаа гаргуулаагүй, тухайн байгууллагынх нь архив үрэгдсэн байх гэх мэтээр хэдэн оноос хэдэн сар хүртэл тасалдсан гэдгийг нь тогтооход нийгмийн даатгалын байгууллагын ажилтанд бэрхшээл гарч байгаа. Гэхдээ энэ асуудлыг шийдэх бололцоотой бүх арга хэмжээг авч байна. Ийм тохиолдолд  архивын зохих баримтыг үндэслэх, эсвэл өөрт нь байгаа үүнийг нь нотолж болох баримтуудыг үзээд нийгмийн даатгалын байгууллага эрхийнхээ хүрээнд шийдэж байгаа.  Ийм байдлаар хүмүүсийг аль болох чирэгдүүлэхгүй байхад гол анхаарлаа хандуулж байгаа.

-Ажилласанжил, тэтгэврийндаатгалыншимтгэлийгнөхөнтооцуулаххуульдхамрагдаххугацаандялэдлээгүйбайхшаардлагатавьжбайгаа. ҮүнтэйхолбоотойцагдаагийнбайгууллагаасавдагтодорхойлолтыгхөнгөвчилсөнгэсэнЯмарбайдлааршийдэжбайгаавэ?
-Энэ хуульд хамрагдахад ял эдэлсэн эсэх тухай тодорхойлолтыг  авч ирэхийг сайдын тушаалаар журамласан. Энэ сарын 20-н хүртэл тэр тодорхойлолтыг иргэд өөрсдөө цагдаагийн байгууллагаас очиж авч, бүрдүүлэх материалдаа хавсаргаж байсан. Тэгвэл иргэдэд хөнгөн шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх үүднээс хүн бүрийг цагдаагийн байгууллага руу яваад байхааргүйгээр шийдээд байна. НДЕГ, ЦЕГ-ын даргын хамтарсан тушаал гаргаж, энэ сарын 20-ноос эхлэн хүсэлт гаргасан хүмүүсийн тодорхойлолтыг цагдаагийн байгууллагын  нэгдсэн мэдээллийн сангаас шууд авч байгаа. Тэгэхээр иргэд энэ сарын 20-ноос хойш цагдаагийн байгууллага руу өөрсдөө очих шаардлагагүй болсон. Харин нийгмийн даатгалын байгууллагад  бүртгүүлэхээр баримт материалаа авчрахдаа цагдаагийн байгууллагаас архивын үйлчилгээ үзүүлэх хураамжаа төлөөд, баримтаа хавсаргаад өгөхөд л болно.

- Үйлчилгээгхөнгөлжбайгааучраасхураамжнэмэгдэлтэйбайгааюу?
-Хураамж 500 төгрөг байгаа. Бид хураамжийг нэмэгдүүлээгүй, харин ч 1000 төгрөгөөр авдаг байсныг 500 төгрөгөөр үйлчилж байгаа.

-Энэхуульдхэролониргэнхамрагдахтооцообайгаавэ?
-Хууль санаачилсан хүмүүсийн хэлж байгаагаар 800-900 мянган хүн байгаа гэсэн тоо хэлж байгаа. НДЕГ-аас баг, хороо хэсгээр бүртгэ гэсэн чигийг орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагуудад өгөөд байна. Зарим аймгууд бүртгээд эхэлчихсэн. Нийслэлийн хувьд хүн ам ихээр төвлөрсөн худалдааны төв, зах зэрэг газарт хүндрэл учирч магадгүй байна. Үүнтэй холбоотой төвийн зургаан дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст ийм газруудад тусгай ажлын хэсэг гарга гэсэн үүрэг өгсөн. Дээр нь томоохон зах, худалдааны төвийн үйлдвэрчний хороо зэрэг олон нийтийн байгууллагуудын дэмжлэгийг авна. Олон нийтийн байгууллагууд судалгаа гаргаж өгөх  юм.  Түүнээс гадна томоохон зах, дэлгүүрүүдэд хичээл зааж эхлээд байна. Үүнийхээ дараа бүртгэх ажлыг хийнэ.

- Хуульхэрэгжижэхэлснээсхойшхэчнээнхүнхүсэлтээгаргаадбайгаавэ?
-Өнөөдрийн байдлаар 15 000 орчим хүн бүртгүүлээд байна.  Эдний материалыг Нийгмийн даатгалын ерөнхий газар хянаад бүрэн, зөв байгааг нь баталгаажуулна.

- Хэдийнээсбаталгаажуулжэхлэхбол?
-Ирэх хоёрдугаар сараас баталгаажуулаад эхэлчих байх. Гэхдээ зарим нягталж  шалгах асуудлууд байна. Тухайлбал:  суралцсан хугацаагаа ажилласан жилд нөхөн тооцуулах хүсэлт гарч байгаа. Үүнийг боловсролын байгууллагатай хамтран шалгаж нягтлах ажлыг хийж байна. Үүний дараа  баталгаажуулах юм. Баталгаажуулах хуудсыг НДЕГ бичиж өгнө. Харин нийгмийн даатгалын дэвтэрт баталгаажилтын хуудсыг  хавсаргаж наах ажлыг орон нутгийн нийгмийн даатгалын байгууллага хийнэ. Энэ бүхний эцэст хэн хэдэн жил нөхөн тооцуулах, хэдэн төгрөг нөхөн төлөх ёстой юм гэдэг нь гарах юм. Энэ үндсэн дээр тэтгэврээ тогтоолгох, тэтгэвэрт өөрчлөлт орох асуудал яригдана. Тэтгэврээ тогтоолгосон хүмүүсийн хувьд ирэх оноос эхэлж тэтгэвэрт өөрчлөлт орохоор хуульчлагдсан.

НДЕГ


URL:

Сэтгэгдэл бичих