Харумафүжи дахиад хэд түрүүлэх бол?

harumaЯпоны мэргэжлийн сумо бөхийн энэ оны эхний башёд Ёкозуна Харумафүжигийн гялалзсан ялалтаар өндөрлөж ар Монголын зангарагтай бөх гэдгээ нотлов. Тэрээр Какури М.Анандыг давснаар 14 дэх даваагаа авч түрүүлэх болзлоо хангасан бөгөөд сүүлийн өдрийн барилдаанд Их аварга МДаваажаргалыг давснаар нэг ч өвдөг шороодолгүй түрүүллээ.

Ингэснээр тэр өөрийг нь арав давахгүй бол дахин барилдуулахгүй хэмээн болчимгүй мэдэгдэл хийж байсан Японы сумо бөхийн холбоонд хариу барив. Сумо бөх сонирхогчдын хэлж буйгаар тэрээр энэ эрчээрээ барилдвап хоёр, гурван жилийн дотор дахин тав түрүүлж их аварга болох магаддалтай гэцгээж байна. Аавын хүүгийн аз нь шовойвол үгүй гэх газаргүй.

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих