Тариурын оронд “шивээс” хэрэглэх боломжтой

610x20130130110628_45c48cce2e2d7fbdea1afc51c7c6ad26Нийтлэлийг: nationalgeographic.mn
2013 оны 1 сар

Маш олон хүний зүрхийг үхүүлдэг тариаг тун удахгүй шивээс маягийн тариур орлох бололтой.

Массачусетсийн технологийн институтийн эрдэмтэд микро зүүнүүд бүхий лент зохион бүтээсэн бөгөөд энэ нь тариуртай харьцуулвал аюулгүй, өвдөлт багатай ажээ. Маш олон жижиг зүү бүхий уг лентийг арьсан дээрээ наахад яг л шивээс мэт биетэй наалддаг байна. Эдгээр зүүнүүд нь арьсны хамгийн захын давхаргад шигдэх бөгөөд мэдрэлийн эсэд хүрэхгүй учраас тариа, вакцин хийлгэж буй өвчтөнийг бараг өвтгөхгүй.
Түүнээс гадна энэхүү аргаар саяхан нээгдсэн ДНХ вакциныг ч өвчтөнд “шахах” боломжтой ажээ.

Тус институтийн биологийн инженер зүйн профессор Д.Ирвин өгүүлэхдээ “Та уг лентийг арьсан дээрээ хэдэн минут наах хэрэгтэй. Үүний дараа лентээ хуулж авхад маш нарийхан полимер хальс арьсанд наалдаж үлдэнэ. Тө өвдөлт огтхон ч мэдрэхгүй” гэжээ. Арьсанд шигдсэн зүү бүхий уг хальс нь устай хүрэлцсэнээр задарч, биед вакциныг шингээх юм. Гэхдээ энэ үйл явц хэдэн өдөр эсвэл хэдэн долоо хоног үргэлжилж магадгүй гэнэ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих