Хийморийн овоо руу гарах иргэдэд анхааруулж байна

 

Шинэ бүтээн байгуу

Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны санжүүжилтээр он дамжин хэрэгжүүлж буй Яармагийн гүүрнээс Богд уулын араар Баянзүрхийн товчоо хүртэл шинээр барих 17.6 км авто замын баруун хэсэг болох Яармагийн гүүрнээс Богинын ам /хуучин Цанын бааз/ хүртэлх хэсэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэвтрэх боломжгүй, хаалттай байгаа юм байна.

Тиймээс Хийморийн овоо руу гарахын тулд Зайсан толгой талаасаа орж Богинын ам /Хуучин цанын бааз/ хүртэл тээврийн хэрэгслээр яваад Богинын амнаас Хийморийн овоонд явганаар гарах боломжтой аж.  Хаалттай зам нь хөдөлгөөний аюулгүй байдал хангахгүй, хальтиргаа гулгаа ихтэй тул нэвтэрч орох нь аюултай болохыг Нийслэлийн автозамын газраас иргэдэд анхаарууллаа.

Duulian.mn


URL:

Сэтгэгдэл бичих