ХАКЕРУУД АНУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ЦАХИМ ХУУДСАНД ХАЛДАНА

big_anonymous-hacks-cbs-universal-music-not-colbert-report-or-daily-show-twitter-accounts-d21e15e4d1ВАШИНГТОН./Америкийн дуу хоолой/. АНУ-ын шүүх засаглалын бие даасан агентлаг болох Шийдвэр гүйцэтгэх комиссын цахим хуудсыг гартаа авсны дараа АНУ-ын Засгийн газрын нууц мэдээллийг ил гаргана гэж олон улсын компьютерийн хакерчдын “Anonymous” бүлэглэл сүрдүүлж байна.
Хоёр долоо хоногийн өмнө амиа хорлосон, интернэтээр тэмцэгч Аорэн Шварцын өшөөг цахим хуудсаар дамжуулан авна гэж тус бүлэглэл мэдэгджээ.
Хакерууд бямба гаргийн өглөөгүүр комиссын сайтыг хяналтдаа аваад, “энэ шугам Шварцын үхлийн улмаас саатсан” гэсэн мэдээг байрлуулсан байжээ.
“Reddit” нийгмийн мэдээллийн цахим хуудас болон “Rich Site Summary” санал хүсэлтийн цахим хуудсыг үндэслэгч, компьютерт гайхамшигтай авьяастай, 26 настай түүнийг онлайн архив, “JSTOR” буюу мэдээлэл түгээх цахим хуудсаас шинжлэх ухааны сая сая өгүүллийг хулгайлсан хэргээр өнгөрсөн оны эхээр шүүхэд дуудсан аж. Өгүүллүүдийг олон нийтийн, төлбөргүй цахим хуудсанд хийхээр татан авсан тэрбээр 35 жил хоригдох ял шийтгүүлсэн юм.
“Эрүүгийн хуулийн тогтолцоонд хэвийн үзэгдэл болоод байгаа айлган сүрдүүлэлт, шүүхийн буруутай ажиллагааны нэгэн хэлбэр нь түүний үхэл” гэж Шварцын гэр бүлийнхэн мэдэгджээ.
“JSTOR” нь түүний эсрэг гомдол мэдүүлээгүй бөгөөд өгүүллүүдээ харин нэхэмжлэн авсан юм.
Гэвч прокурор Кармен Ортис хэргийг орхиогүй байна. “Тэр компьютерыг өөрийн дураар удирдаж хянаж, баримтуудыг авдаг, түүнийхээ хэрээр мэдээлэл олж, мөнгө авдаг, хулгай бол хулгай” гэж прокурор өмнө нь хэлж байжээ.
Г. Доржханд

Montsame


URL:

Сэтгэгдэл бичих