Жигүүр Гранд Группийн ээлжит сайн үйлсийн аян малчдад

Энэ жил Монгол орны ихэнх нутагт өвөлжилт хүндэрч, зудын байдалд шилжээд байна. Өвөл дуусах яагаа ч үгүй, залгаад хаврын хатуу цагирнэ. Жил дараалсан ширүүн зуданд малчин ардууд малаа алдах, цаашлаад хотоо харлуулах тохиолдол нэн элбэг байх боллоо. Монгол түмний хүнсний гол хэрэглээ махны үйлдвэрлэлийг хангадаг малчин түмэн зуданд нэрвэгдэж малаа хорогдуулснаас зах зээлд махны үнэ нэмэгддэг болсон. Энэ асуудалд төр анхаарч байгаа ч байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө хүн төрөлхтөн хүчин мөхсддөг нь бичигдээгүй хууль.

Comp 1

Гэхдээ хүн бүрийн хүчин чармайлт, сэтгэлийн бэлэг, итгэлийн дэм байх аваас айх аюул бүхнийг даван туулдаг жамтай. Шууд хэлбэл энэ л хатуу цагийн буулга дор малчин түмэндтусламжийн буухиа хэрэгтэй байдаг нь ганц үнэн. Тиймдээ ч цаг хатуурч, зуд тохиоход Монгол түмэн нийтээрээ нэгэндээ туслахаар тусламжийн цуваа гаргаж, сэтгэлийн дэм хайрладаг уламжлалтай.

Үүний нэгэн жишгээр Жигүүр гранд группийн ерөнхийлөгч Д.Баттөр төрсөн нутаг болох Өвөрхангай аймгын Есөн Зүйл, Хайрхандулаан сумдын малчдад туслахаар санаа шулууджээ. Дээрх хоёр сум руу өвс, тэжээлийн цуваа хөдөлгөх болсон нь тус гүуппийнхэн малчдад туслахыг чухалчилдагын нэг илрэл.Энэ тухай Жигүүр гранд группийн ерөнхийлөгчөөс тодруулахад “Хүнсний гол хэрэглээ болох махны хэрэглээг хангах гол хүч бол малчин түмэн юм. Хүнд хэцүү нөхцөлд бид нар тусламжын гараа сунгаад өвлийг өнөтэй давбал цаашид бидэнд ч хэрэгтэй. Энэ бол зах зээлийн зарчим. Махны хомсдолд ороод үнэ асуудалд айх аюулгүй болохоор бусад пүүс компаниудыг ч бас иймэрхүү байдлаар малчин ардууддаа туслаж нэг өвлийг ч болов өнөтэй даван туулбал улсын маань хөгжил эдийн засагт нэмэртэй. Тиймээс суурин газрын ард түмэндээ хандан малчин түмэндээ туслахыг уриалж байна” гэсэн юм.

Comp 11

Ер нь Д.Баттөр нутаг зоныхондоо туслах сэтгэлтэй нэгэн гэгддэг. Жил жилийн хатуу цагт энэ мэтээр нутгийн олондоо тусламж илгээхээс гадна нийгмийн олон ч ажлыг хийж байсан. Түүнийх нь нэг жишээг л дурдахад Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд Өндөр гэгээн Занабазарын номын өргөөг байгуулж байсан.

 


URL:

Сэтгэгдэл бичих