П.Товуудорж: “ТЭЦ-V”-д 1.3 тэрбум ам.доллар хэрэгтэй

telmen_stants-middleШинээр баригдах тавдугаар цахилгаан станцын талаар Эрчим хүчний яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Товуудоржтой ярилцлаа.

-Тавдугаар цахилгаан станц хэзээ баригдаж эхлэх вэ. Хөрөнгө оруулалт нь шийдэгдсэн үү?
-Энэ цахилгаан станц концессийн хуулиар явж байна. Тиймээс хөрөнгө оруулалтын хувьд 1.3 тэрбум ам.доллар шаардлагатай. Үүнийг тендерт оролцогч компани 100 хувь хариуцна. Гэрээ, хэлэлцээр хийгдэж байна.

-Шинэ баригдах станцын тухайд маш олон жил ярьсан. Нийслэлийн хэмжээнд эрчим хүч дутагдаж байгаа энэ үед даруйхан шийдвэрлэх боломж бий юу?

-Үнэхээр бүх хүчин чадлаа ашиглаж байгаа ч 500 мегаваттын эх үүсвэр дутагдаж байгаа. Тиймээс энэ төслийг аль болох хурдан эхлүүлэхээр ажиллаж байна. Өмнө нь 2008 онд тендер зарласан боловч сонирхох компани байгааг үй. Азийн хөгжлийн банктай гэрээний үндэслэлээ шинэчлээд ТЭЗҮ-г нь дахин шинэчлэн боловсруулаад 2011 онд тендер зарлаж дүгнэсэн. Энэ хэлцэл явагдаж байгаа.

-Агаарын бохирдлын тухай ярьж байгаа энэ үед шинэ станц ямар төвшинд баригдах вэ?
-Өмнөх станцуудын яндан 50 метр өндөр байсан бол шинэ станцын яндан 250 метр өндөр байна. Тиймээс нийслэлд тоос үлдэхгүй. Мөн одоо ажиллаж байгаа станцуудын технологийг шинэчлэх шаардлага. Мөн эрчим хүчний найдвартай ажиллагаа чухал. Технологийн шинэчлэлийг байгаль орчинд ээлтэй байхаар шийдэх хэрэгтэй.

-Цахилгаан станцаас гарах үнсийг яах вэ?
-Шатаж буй нүүрснээс 10-15 хувь нь үнс болно. Үүнийг барилгын материалд ашиглах боломжтой. Тиймээс олон улсад зөвшөөрөгдсөн лабораториор шинжлүүлэх хэрэгтэй.

-Цахилгаан станцаас гарч байгаа үнсийг барилгын материалд ашиглах боломж бий гэлээ. Энэ ажлыг хэдийгээр эхлэх боломжтой вэ. Тавдугаар цахилгаан станцыг үнсийг тээвэрлэхэд гарах зардал?
-Ойрын 1-2 жилд ашиглах боломж бүрдэхг үй. Энэ хугацаанд гарч байгаа үнсийг шинжилгээнд оруулан ямар барилгын материалд ашиглах боломжтойг нь тодорхойлсны дараагаар ашиглана. Эхний жилүүдэд үнсийг зайлшгүй тээвэрлэж зайлуулах аргыг хэрэглэнэ. Тавдугаар цахилгаан станцын хувьд газрын байршил өөрчлөгдөн зүүн тийшээ барихаар болж байгаа учраас харин ч тээврийн зардал багасна. Өмнө нь ТЭЦ-III хажууд барина гэж төлөвлөж байхад үнсийг Налайхын цаана хаяхаар төлөвлөж байсан тиймээс зардал нэмэгдэхгүй.

Д.Оюунчимэг

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих