Гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд чанаргүй мах борлуулж байжээ
Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран махны чиглэлээр худалдаа эрхэлж буй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болон гадаад иргэдийг шалгажээ. Шалгалтаар зарим компани гарал үүслийн бичиггүй мах худалдаалсан нь илэрсэн байна.
Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр “Эмээлт” захын ойролцоо үйл ажиллагаа явуулдаг Монгол, Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай “Монгол Эко Мах” ХХК, Эмээлтийн түүхий эдийн зах, “Дэнжийн 1000”, “Нарантуул 2”, “Хүчит шонхор” худалдааны төв, “Цайз” захын ойролцоох агуулахад үйл ажиллагаа явуулж буй гадаадын иргэдийг шалгажээ.
Гадаад иргэд паспорт, баримт бичиг, виз болон оршин суух зөвшөөрлийн хувьд зөрчилгүй ч зарим нь чанаргүй мах худалдаанд гаргасан учир хуулийн дагуу хариуцлага тооцжээ. Орон даяар цас зудын байдалд байгаа өнөөгийн нөхцөлд зудад хорогдсон малын махыг худалдан борлуулж болзошгүй нөхцөл байдал үүсээд буй. Үүнтэй уялдуулан мал, махны худалдаа хийхдээ гарал үүслийн гэрчилгээг байнга шалгаж байхыг холбогдох албаныхан сэрэмжлүүлсээр байна.
Эх сурвалж:
URL: