“Уран хоргүй” гэж уран үгээр уянгалуулагч ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяр буюу рецидив залилагч

shar-nuntag-shar-l-yum-daa-tegshbayaraa-300x2001978 онд төрсөн. МУИС-ын Физикийн ангийг 1999 онд төгссөн, эхнэр, 3 хүүхэдтэй энэ залууг “Босоо Загал” компанийн захирал, “Зөв сонголт-Зөв нийгэм” ТББ-ийн тэргүүн, Ардчилсан Залуучуудын холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн, төрсөн нутаг Увс аймгийн Өмнөговь сумынхаа Намир, Орлого голыг хамгаалах хөдөлгөөний зохицуулагч, сүүлд нь  2010 оны сүүлчээс “МонАтом” төрийн өмчит компанийн дэд захирал, ба саяхнаас Цөмийн Энергийн Газрын даргаар томилогдсон ерөнхий сайд Алтанхуягийн нутгийн дүү гэж  хүмүүс мэднэ (1,2,3).

             Эх орон, эзэн Чингис, байгаль орчин, үр хөндөлт гээд аль ч сэдвээр уянгалуулдаг Тэгшбаяр бусдыг уран үгээрээ урхиддаг  жинхэнэ “хуурамба” гэгч ажээ.              Намтартаа өөрийгөө хамгийн түрүүнд “авхаалжтай” гэж тодорхойлсон Тэгшбаяр худал хэлээгүй гэнэ (1). Тэгшбаярын хутгасан “бантангаас” цөөн хэдийг дурьдвал: МУИС-д 2001-2006 онуудад суралцаж магистр хамгаалсан гэx боловч магистрын цол нь ч будлиантай аж. Mагистрийн дипломын ажлаа бусдаар бичүүлчихээд үнэ хөлсийг нь өгөлгүй “луу унжсан” гэдгийг нь МУИС-ийн багш нар нь хүртэл мэддэг aж (6). Н. Тэгшбаяр нь хүнээс мөнгө авч бултдаг, хамтран бизнес хийсэн нөхөддөө ханилгаа муутай төдийгүй Солонгосын виз гаргана, Ирландын сургуулийн урилга авч өгнө гэх мэт аргаар иргэдийн мөнгийг удаа дараа луйвардаж  байсан рецидив шинжтэй этгээд байх юм (2, 5,7,8). Hийтлэлийн дор бичсэн сэтгэгдэлд мөнгөө алдаад арга ядсан хүмүүс Тэгшбаярыг шүүхэд өгнө хэмээн заналхийлсэн байх ч тааралдав (4).

Tegshbayar ship1 Tegshbayar 2

              Үнэхээр олны яриа ортой, сэтгэгдэл ч үнэн байх ажээ. Гадаадад сургуульд явуулж өгнө гэсэн Н. Тэгшбаярын үгэнд итгэж, 2000 еврогоо түүнд өгөөд алдсан охины ээж шүүхээр орж мөнгөө төлүүлэх болсон тухай 2011 оны 3 сарын 11-ний Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэр энд байна (5).

              Түүнчлэн Н. Тэгшбаяр нь иргэн Г. Сэрэлмаагаас Солонгосын виз гаргаж өгнө гэж авсан мөнгөө буцааж өгөхгүй байсны улмаас Чингэлтэй дүүргийн шүүхэд хандсан хэргийн тухай мэдээлэл ч интернэтэд байна (6,7).

             Мөн иргэн Л. Сарантуягаас виз гаргана гэж авсан мөнгөө эргүүлж өгөхийг 2012 оны 1 сарын 18-нд Чингэлтэй дүүргийн шүүхээс тогтоожээ (8).

            Цаана нь дахиад хичнээн хүн хуурснаа Н. Тэгшбаяр л мэдэх буй заа.

            “Хүн гүтгэx хуультай” гэж сануулах дуртай Тэгшбаярт Чингэлтэй дүүргийн шүүхийн гурван ч удаагийн шийдвэрийг сануулчихья.

            Рецидив хэрэгтэй луйварчинд уранaa, стратегийн ордуудтайгаа атгуулсан Монгол улс мандан бадрах болов уу?

Амарлин

Жич тайлбар:
1) Энэ нийтлэл нь хэн нэгнийг гүтгэн доромжлох зорилгогүй, үнэн бодит баримт — интернэтэд тавьсан шүүхийн 3 удаагийн шийдвэр, сонины нийтлэлд үндэслэсэн болно.
2) Нэр хүндээ хүн чанартайгаа  хамт аль эрт оршуулчихсан хүмүүс “миний нэр хүндийг гутаалаа” гэж гомдоллох нь элбэг.  Бусдыг буруутгахын өмнө нэр хүнд үлдсэн эсэхийг   шалгууштай.

Эх сурвалжууд:

1) Тэгшбаяр намтар. http://namir.boss.mn/list.php?news=49.

2) Ерөнхий прокурорын тодруулсан шинэ “ван” Н.Тэгшбаяр. 2012 оны 5 сарын 16. М. Бүүвэй.http://politics.time.mn/content/12527.shtml

3) Намир-Орлого голыг хамгаалах хөдөлгөөний зохицуулагч Н.Тэгшбаяр: Хориод хүн баривчилчихаад 200 хүн ч авчирч чадна шүү гэж цагдаа нар сүрдүүлсэн байна . 2010 оны 7 сарын 29. http://news.niigem.mn/content/7819.shtml

4) Н.Тэгшбаяр: Би Чингис хааны түүхийн музей байгуулна. 2011 оны 11 сарын 29. Монголын Мэдээ. С.Ууганбаяр. http://news.gogo.mn/r/79770

5) Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэр. 2011 оны 3 сарын 11.
http://www.chingeltei.court.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=1201:2011-09-27-12-12-30&catid=61:-2011-&Itemid=61

6) Ураны бодлого атгах Н.Тэгшбаяр. Н. Гэрэл. Өдрийн Шуудан сонин. http://www.info.mn/news/print/16346.htm;jsessionid=4A2617B08C63D35CDA57863E8E99396F

7) Чингэлтэй дүүргийн шүүх. Шүүгч Цэвээндоржийн Алтанцэцэг. 2011-03-11. Дугаар 0336. Хэргийн индекс 018/2011/0097/И. Монгол улсын шүүхийн шийдвэрийн цахим сан. http://www.shuukh.mn/irgenanhan/10979/view

8) Чингэлтэй дүүргийн шүүх. Шүүгч Эрдэнэжаргалын Ариунаа. 2012-01-18. Дугаар 136. Хэргийн индекс 018/2012/1679/И. Монгол улсын шүүхийн шийдвэрийн цахим сан.
http://shuukh.mn/irgenanhan/28145/view

Босоо загал ХХК, Зөв сонголт-Зөв нийгэм ТББ-д холбогдох иргэний хэргийн тухай

suld

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

2011 оны 03 дугаар                    Дугаар 341               Улаанбаатар хот

сарын 11-ний өдөр

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн би

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 75/51-20 тоотод оршин суух Хазаадай овогт Шаравын Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 4 дүгээр  хороо, Бага тойруу 12 в байрны 505 тоотод байрлах Босоо загал ХХК, Зөв сонголт-Зөв нийгэм ТББ-д холбогдох

Гэрээнээс татгалзснаас үүссэн үр дагавар 3286000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний охин Б.Бүрэнжаргал нь 2010 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Босоо загал ХХК, “Зөв сонголт-Зөв нийгэм” ТББ-ийн тэргүүн Н.Тэгшбаяртай хамтран ажиллах гэрээ байгуулж Ирланд дахь “Coalway Cultural institute” коллеж-д суралцахаар 2000 евро урьдчилгаанд төлсөн. Гэрээнд зааснаар 2010 оны 12 дугаар сарын 15 гэхэд тус коллежоос урилга ирүүлээгүй, эсвэл виз гараагүй тохиолдолд 2000 еврог 7-14 хоногийн дотор 100% буцаан олгох ёстой юм. Гэвч 12 дугаар сарын 15 болоход урилга ирээгүй виз  гараагүй учир урьдчилгаанд өгсөн 2000 еврог буцаан авах гэсэн боловч тус ТББ-ын тэргүүн Н.Тэгшбаяр зугатаасаар өдий хүрсэн. Иймд миний бие охин Б.Бүрэнжаргалын итгэмжлэлийн дагуу 2000 евро буюу /шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны нэг еврогийн төгрөгт хөрвөх ханш 1643 төгрөгөөр үндэслэн тооцож/ 3286000 төгрөг нэхэмжилснийг Босоо загал ХХК,  Зөв сонголт-Зөв нийгэм ТББ-ийн тэргүүн Н.Тэгшбаяр хүлээн зөвшөөрч төлбөрийг 2011 оны 07 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаар бид хугацаан дээр тохирч эвлэрлийн гэрээ байгуулсан тул бидний эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Босоо загал ХХК, Зөв сонголт-Зөв нийгэм ТББ-ийн тэргүүн Н.Тэгшбаяр  шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Ш.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлийн шаардлага 3286000 төгрөгийг манай тал 2011 оны 07 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаар бид хугацаан дээр тохирч эвлэрлийн гэрээ байгуулсан тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Бүрэнжаргал нь 2010 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Босоо загал ХХК, Зөв сонголт-Зөв нийгэм ТББ-тай Ирланд дахь “Coalway Cultural institute” коллеж-д суралцахаар хамтран ажиллах гэрээ байгуулж 2000 евро урьдчилгаанд төлсөн боловч урилга ирээгүйгээс гэрээнээс татгалзаж урьдчилгаанд төлсөн 2000 евро буюу 3286000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Ш.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлийн шаардлага 3286000 төгрөгийг хариуцагч Босоо загал ХХК, Зөв сонголт-Зөв нийгэм ТББ-ийн тэргүүн Н.Тэгшбаяр 2011 оны 07 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаар талууд хугацаан дээр тохирч эвлэрлийн гэрээ байгуулсан нь зохигчдын тайлбар, тэдний хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Эвлэрлийн гэрээ нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Ш.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй Босоо загал ХХК, Зөв сонголт-Зөв нийгэм ТББ-д холбогдох гэрээнээс татгалзснаас үүссэн үр дагавар 3286000 төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагч төлбөрийг 2011 оны 07 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаар талууд хугацаан дээр тохирч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Эрдэнэчимэгийн улсын тэмдгийн хураамжид төлсөн 67000 төгрөгний тал хувь болох 33500 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 33500 төгрөг, хариуцагч Босоо загал ХХК, Зөв сонголт-Зөв нийгэм ТББ-аас 33500 төгрөгийг тус тус гаргуулж Ш.Эрдэнэчимэгт олгосугай.

3.Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ                      Д.ДАВААСҮРЭН

Tegshbayar Serelmaa11

Tegshbayar Sarantuyaa

 

Эх сурвалж: http://golomt.org/2013/01/10/uranhorgui/


URL:

Сэтгэгдэл бичих