”Баясах трейд”-ийн Ковар компот өт үржүүлэгч дамжлага болжээ
Шинэ жилээр Батаа/Мөрөөдлийн театр/ хүүхдүүдээс булаагаад байсан өнөө “Ковар”-аас чинь өт илэрсэн гэнэ шүү. “Баясах трейд”-ийнхэн бараагаа ододоор рекламдуулаад байсны нууц нь одоо илэрч эхлэв бололтой. Учир юу гэвэл оруулж ирсэн компот салатнаас нь байн байн муудсан, элдэв төрлийн нян илэрсэн хэрэг гарах гээд байхаар нь Мэргэжлийн хяналтын нүдийг сайхан рекламаар хуурах гээд энэ удаа амжсангүй бололтой. Суваг солих тоолон зогсоо зайгүй сурталчилдаг “Ковар”-аас нь удаа дараа өт гарчээ. 1993 онд байгуулагдсан цагаас эхлээд 20 жил хүнсний салбарт хүч үзэн яваа энэ компанийнхан магтуулах олон ажил хийсэн ч цаанаа булхайгаа нууж явсан бололтой.
Польшоос оруулж ирж байгаа “Ковар” брэндээс нь өт гарсан нь зураг хөрөгтэйгөө цахим хуудсуудаар л дүүрэн нийтлэгдсэн байна. Тагтай шилтэй бүтээгдэхүүнд гаднаас өт мөлхөөд орчихно гэж л байхгүй байх. Чанар стандартыг тэргүүн зэрэгт тавьдаг Европын зах зээлээс жижигхээн Монголын зах зээлд зориулан өттэй Ковар нийлүүлдэггүй л байлтай.
Ариутгал чанар хангасан бүтээгдэхүүн уртын зам туулаад Монголд ирээд хүйтэн, халуун хэмд контейнерт удахаар үүдсэн өт байж болох талтай. Ер нь дан ганц Баясах трейд ч бус бусад компаниуд импортоор оруулж ирсэн хүнсний бүтээгдэхүүнээ хэрхэн ямар чанрын шаардлага хангасан агуулахад хадгалдаг юм бол. Тэд өттэй болтол нь хадгалсан бүтээгдэхүүнээ ард түмэнд шахдаг болж таарах нь ээ. Удахгүй монголчуудын бүх нийтээрээ тэмдэглэдэг шинэ жилийн баяр болох Цагаан сар болох гэж байна. Баясах трейд Ковараас гадна үндэсний үйлдвэрлэл гээд даршилсан “Вагро”-г өөрсдөө үйлдвэрлэсээр нилээд хэдэн жилийн нүүр үзлээ. Түүнээс нь ч хадгалалтын буруугаас үүдэлтэй өт гарч мэднэ. Ер нь хадгалалтын буруу ч биш гэхэд Вагрогоо урд хөршөөс оруулж ирсэн хүнсний ногоогоор хийдэг гэж хүмүүс ярьдаг. Урдаас орж ирж буй хүнсний бүтээгдэхүүнээс өт гарахгүй байх баталгаа маш бага. Тиймээс Ковар, Вагро хоёроор ширээгээ чимэх ч хэцүү байх ч хэцүү боллоо доо хүмүүс минь Идээ будаагаа зассан ширээн дээр минь Баясах трейдын “өт” гүйж байвал одоо яана иргэдээ
Б.Саруул-ОД
URL: