Англи хэл сурч байгаа хүмүүст өгөх миний “БЭЛЭГ”
Хэлгүй бол хөлгүй болсон энэ үед та англи хэл сурах гээд, нэг л аргаа олохгүй, өөрийгөө сайжрахгүй байна гэж гуниглаад, шантраад байна уу?
Тэгвэл таны сэтгэлийг сэргээх “гоё юм” байна.
Кубын ерөнхийлөгч асан Фидел Кастро 1940 онд 14 настайдаа (тэр захиандаа өөрийгөө 12 настай гэж бичсэн байдаг) АНУ-н ерөнхийлөгч Франклин Рузвельтд 10 доллар явуулахыг хүссэн нэгэн захиа илгээж байжээ.
Тэр захиандаа “Би англи хэл сайн мэдэхгүй, яагаад гэвэл би Америк хүн биш,гэхдээ та Англи хэл сайн мэднэ, яагаад гэвэл та Америк хүн” гэж бичжээ.
Santiago De Cuba
Nov 6 1940
Mr. Franklin Roosvelt
President of United States
My good friend Roosvelt, I don’t know very English, but I know as much as write to you.
I like to hear the radio, and I am very happy, because I heard in it, that you will be President for a new…
I am twelve years old, I am a boy but I think very much, but I do not think that I am writting to the President of the United States.
If you like, give me a ten dollars bill green american, in the letter, because never I have not seen a ten dollars bill green american and I would like to have one of them.
My address is:
Sr: Fidel Castro
Colegio de Doleres
Santiago de Cuba
Oriente Cuba
I don’t know very English but I know very much Spanish and I suppose you don’t know very Spanish but you know very English because you are American but I am not American.
Thank you very much,
Good by, Your friend
Fidel Castro
If you want iron to make your… I will know to you the biggest of iron of the land. They are in Mayari Oriente Cuba.
Яг Фидел Кастро шиг өөртөө итгэлтэй байж, сурч байгаа хэлээрээ ярих, бичихээсээ битгий айгаарай. Бидний унаган хэл биш учраас алдаа гаргах нь тийм ч муухай зүйл биш, харин ч олон алдаанаас олон зүйл сурна шүү дээ. Таны харилцагч ч мөн адил таны унаган хэл Англи хэл биш гэдгийг мэдэх учраас таныг зөв ойлгоно. Үүнд итгэлтэй байж, харилцагчаасаа өөрийн алдааг засч өгөхийг хүсээрэй.
URL: