Хууль зүйн сайдууд ”халзагнав”

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдийн дунд нэлээд маргаан өрнөлөө. Эмнэлэгтэй үлдэх гэсэн саналыг нь дэмжээгүйд гишүүн О.Баасанхүү Ардчилсан намын гишүүдэд “агсам” тавив. Д.Арвин гишүүн саяхан элссэн шинэ намаа өмөөрч ядан хэлэх үгээ олж ядсан бол хурал тарах үед Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржийг залуу сайд Х.Тэмүүжин угтан авч богино хугацаанд халз “үзэв”.
Тэрбээр “Зүгээр бай. Тан шиг хэрэг дарж суугаагүй” хэмээн үүдэн хойморын зайнаас хуруугаа чичлэн омогдох нь тэр. Харин түүний хариуд Ц.Нямдорж гишүүн “Ямар хэрэг дараад суучихаж. Чи тэгээд нотолчихооч” хэмээн өндөр дуугаар хариу өгүүлсээр цааш алхаж одсон юм. Залуу сайд Х.Тэмүүжинд хэвлэл мэдээллийнхний нүдэн дээр түүнийг өдөж байгаад “Ганц сайн чанга хашхираад авъя” хэмээн бодсон бололтой.


URL:

Сэтгэгдэл бичих