Эксийн үнэнч фенээр Хууль зүйн дэд сайд тодров

Интерполд хууль бусаар захидал бичсэн хэрэгт сэжигтнээр тооцон Авлигатай тэмцэх газраас Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьяанд Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.

 

Гэтэл уг дуулиан намдаагүй, мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй байхад дээрх эрхэм давтан үйлдлээр албан тушаалаа урвуулан эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэгт татагджээ. Тодруулбал, тэрбээр МАХН-ын дарга Н.Энхбаярыг хорих ангиас Клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлэг рүү шилжүүл гэсэн тушаалыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн аж.

 

Эх сурвалжийн мэдээлснээр дээрх үйлдэл нь дэд сайдын хувьд өөрийн эрх мэдпээсээ давсан шийдвэр бөгөөд хариуцлага тооцох бүрэн үндэслэлтэй гэнэ. Үүнтэй зэрэгцэн хэцүү нэртийнд хоригдон, Монголын ээжүүдийг өлсгөөд буй эксийн улаан фенийг тодруулах сайн дурын үйл ажиллагаа өрнөж манай Хуульзүйн сайд өрсөлдөгчгүйгээр хол тасархай түрүүлжээ. Өнөө Баянсэлэнгэ гишүүн, сайдыг бараагүй алдсан байна лээ.

 

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих