Б.Мөнгөнтуул Дэлхийн тулаанд ойртсоор байна

munguntuul-middleФилиппиний Тагатай хотноо Азийн зүүн бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээн эхэллээ.

Тэмцээнд Монгол, Энэтхэг, Филиппин, Малайз, Вьетнам улсын шатарчид оюун ухаанаа сорин өрсөлдөж байна.

Манай эрчүүдээс ОУИМ Б.Гүндаваа 2522, ОУШХМ Г.Мөнхгал 2372, ОУШХМ С.Билгүүн 2213, спортын дэд мастер Р.Амгаланбаатар 2097 тус тус оноотой явна.

Харин эмэгтэйчүүдийн ангилалд их мастер Б.Мөнгөнтуул 2453 оноогоор тэргүүлж байгаа бол ОУХМ Т.Батчимэг 2323 оноогоор гуравт өрсөлдөж байна. Манай эмэгтэй шатарчдын хэсэгт 16 тамирчин өрсөлдөж байгаа юм.

Энэ тэмцээний ангилал тус бүрт түрүүлсэн шатарчид Дэлхийн аваргын тэмцээнд оролцох эрхээ авна. Тэмцээн энэ сарын 29-нд өндөрлөнө.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих