“Эрдэнэс Тавантолгой” нүүрсний экспортоо зогсоожээ

536HGFG

“Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компани Хятад руу гаргах коксжих нүүрсний экспортоо энэ сарын 11-нд зогсоосон тухай тус компанийн захирал Я.Батсуурь мэдэгджээ.

Я.Батсуурь захирал өнгөрсөн намар захирлаар томилогдохдоо “Чалко” нүүрс худалдан авах үнээ нэмэхгүй бол олборлолтоо зогсооно гэж мэдэгдэж байсан. Мөн нүүрсээ өндөр үнээр зарах худалдан авагч хайж байгаа тухай ч ярьж байсан юм.

“Саутгоби Ресурс” компани ч гэсэн нүүрсний үнийн уналтаас болоод нийлүүлэлтээ зогсоогоод хагас жил гаруй болж байгаа аж. “Эрдэнэс Тавантолгой” ТӨК Хятадын төрийн өмчит “Чалко” компанид нэг тонн нүүрсээ 55 гаруй ам.доллараар худалдаж байсан, энэ нь олборлолтын зардлаас ч хэтрэхгүй, учраас цаашид олборлолтоо зогсоохоос өөр арга байхгүй гэж мэдэгдэж байсан юм.

“Эрдэнэс Тавантолгой” “Чалко”-гоос нүүрсээ зах зээлийн үнээр нийлүүлэх нөхцөлтэйгээр 350 сая ам.долларын урьдчилгаа 2011 онд авсан. Энэхүү урьдчилгаагаа богино хугацааны дотор төлнө гэж байсан ч ийнхүү дэлхийн зах зээлд үнэ унаснаас нөхцөл байдал хүндрээд байна.


URL:

Сэтгэгдэл бичих