УИХ -ын өнөөдрийн сонин хачин

uiӨнөөдөр УИХ-ын чуулган 10.00 цагаас хуралдахаар товлоод байна. Чуулганаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
Үүнд
1. Шүүх байгуулах тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ болон “Шүүгчийн орон тоо батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/:
2. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ төсөл /анхны хэлэлцүүлэг/:
3. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/:
4. “Уул уурхайн хөгжил” түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/:
5. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн
6. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
7. Хаягжуулалтын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/:
8. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай /Шинэчилсэн найруулга/, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай /Шинэчилсэн найруулга/, хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нарын өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

Б.САРУУЛ-ОД


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих