Э.Бат-Үүл даргын Паркийн асуудалд ямар байр суурьтай байгааг тун удахгүй мэднэ
Өнгөрсөн оны нэгэн чухал үйл явдал бол яахын аргагүй Паркаа аваръя хөдөлгөөн байсан. 10 сараас эхэлсэн энэхүү залуусын хөдөлгөөн богино хугацаанд олны анхаарлын төвд орж чадсан. Шинэ жилийн баяр, орон нутгийн сонгуулийн дуулианд дарагдаад байсан энэ ажил эргээд сэргэв бололтой. Учир нь өчигдөр МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат Монгол HD ТВ-д өгсөн ярилцлагандаа “Паркаа аваръя” хөдөлгөөний залуучууд өнгөрсөн хугацаанд гараа хумьхаад суугаагүй, шинэ он эхлэнгүүт тун идэвхтэй ханцуй шамлан тэмцлийн ажилдаа ороод байгаа, ер нь заавал бодит үр дүнд хүрч байж санаа амрах тухайгаа ярьлаа.
Мөн тэрээр хотын мээр Э.Бат үүл даргыг 1- р сарын 27 -нд болох Монгол ТВ-ийн “Нүүдэл суудал” ток шоунд хамтдаа оролцохыг уриад, хүүхэд залуусын томоохон асуудал болсон паркийн асуудалд ач холбогдол өгөн, хүрэлцэн ирж байр сууриа нээлттэй хэлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн юм.
Үнэхээр ч паркийн 26%-ийг эзэмшдэг гэгддэг Нийслэлийн засаг даргын тамгын газар, Э.Бат-үүл даргын байр суурь үнэхээр олны сонирхлыг татах нь дамжиггүй ээ.
URL: