Хэлэлцүүлэг » “Нисванис” Дорнод Монголын магтаал дуулсныг юу гэж бодож байна?
Унаган төрөлх нутаг, угаасан ариун ус маань л бодогддог доо..
Саяхан ТВ-ээр “Нисванис” хамтлагийн дуучин Амгаа “Дорнод Монголын магтаал”-ыг өөрийн хэв маягаараа “дуулах”-ыг үзлээ. “Сангийн далайн давс нь бурзайсан бурзайсан, Цагаан нуурын Цайдам хөндийн нь зэрэглээндээ мяралзаад..” гэхийг “шаргалтаад” гээд “дуулж” л байхын..
Хүүхэд байхдаа л энэ магтаалыг их хүндэтгэлтэйгээр “дуулах” талаар /уг нь бол магтаал “унших” гэдэг л дээ/ заалгаж, сурч байсан болохоор миний л хувьд Амгаагийн дуулах нэг л сэтгэлд хүрсэнгүй ээ. Зарим хүмүүс миний энэ бодлыг “хуучинсаг үзэл” гэж шүүмжлэх л байх.
Тал нутгаа, ус хөндийгөө, төрсөн нутгаа сэтгэлдээ харж, биширч магтан дуулдаг магтаалыг маань “манай найзын төрсөн өдөр нижгэр болсоон..”, “зүрхээ гаргаад зүсэж хуваамаар, сэтгэлээ тэгээд сэрээдэж гаргамаар..” гээд орилдог хахир хүйтэн хоолойгоор дуулах нь их л эвгүй санагдлаа. Шинэ цагийн урлагийн “альтернатив” /гэж хэлдэг шиг санаж байна/ хэв маягаар магтаал “дуулах” нь зөв эсэх, тэр тусмаа “Дорнод Монголын магтаал”-ийг ингэж дуулахыг нутгийнхан маань яаж хүлээж авч байгаа талаар хэлэлцүүлэг өрнүүлбэл ямар вэ?
С.Ган-Очир
Д НЬЮС
URL: