Давж заалдах шатны нэгдүгээр шүүхийг байгуулна

index15УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Шүүх байгуулах тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ болон “Шүүгчийн орон тоо батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Шүүх байгуулах, шүүгчийн орон тоо батлах тухай хуулийн төслүүдийг тус тус хэлэлцсэн юм.

Энэ хуралдаанаар Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  нэгдүгээр шүүхийг манай аймагт байгуулахаар болжээ. Ийм шийдвэр гаргахад нутаг дэвсгэрийн ойр дөт байдал, хүн амын нягтаршил, хэргийн ачаалал зэргийг харгалзан үзсэн байна. Хэлэлцүүлгийн явцад Дорнодод уу, Хэнтийд үү гэсэн хоёр хувилбар яригдаж, гишүүдийн санал хуваагджээ.

УИХ-ын гишүү Р.Бурмаа “Aнх орж ирснээрээ зүүн гурван аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатын 1-р шүүх Дорнод аймагт байхаар байсан. Хэнтийн Хэрлэн суманд гэж байна. Үүнийг буцааж Дорнод болгох санал хурааж өгөхийг байнгын хороонд санал гаргасан.

Мөн УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Дорнод аймгийн Чойбалсан хотын хувьд Дархан-Уул, Эрдэнэт зэрэг хотын зэрэглэлд очсон бөгөөд хүн амын хувьд 18 мянга орчим хүнээр илүү. Сүхбаатар, Дорнодын аймгийн хооронд 180 км, Хэнтий Сүхбаатарын хооронд 240 км байдаг, таван цэргийн ангитай, таван хилийн боомттой учраас ийм санал гаргаснаа тайлбарласан юм.

Дорнод аймаг 75 мянган хүн амд таван шүүгч, Сүхбаатар аймаг 55 мянган хүн амд дөрвөн шүүгч, Хэнтийн аймаг 70 мянган хүн амд дөрвөн шүүгчтэй. Байнгын хороодын гишүүд өөрсдийн саналаа илэрхийлж, тухайн орон нутгийн хувьд хүн амын тоонд харьцуулан шүүх байгуулах нь зүйтэй гэсэн санал гаргасан юм. Ийнхүү байнгын хорооны гишүүдийн 11-ээс 8 нь дэмжсэн учир Дорнод аймгийн Хэрлэн суманд шүүх байгуулна гэж өөрчлөхөөр боллоо.


URL:

Сэтгэгдэл бичих