Иргэд нэг л өглөө 800 төгрөгөөр нийтийн тээврээр зорчино

b8d99b79ebfcb2c5big- Шийдвэр гараагүй байхад билетээ хэвлүүлж тараагаад эхэлжээ –

Нийслэлийн тээврийн удирдах газар, үйлдвэрчний эвлэлийнхэн хэдхэн хоногийн өмнө хэвлэлийн хурал зарлаж төрөөс өгдөг мөнгө хаанаа ч хүрэхгүй бид алдагдалтай ажиллаж байна хэмээн мэдэгдээд зорчих үнээ 600-800 төгрөг болгох талаар мэдээлж байсан. Тэгвэл хотын захиргаа болон авто тээврийн газартай тохиролцоонд хүрч шийдвэр гараагүй байхад үнэ нэмэх эхний алхамаа хийж эхлэв бололтой. Өчигдөр өглөөнөөс зарим нийтийн тээврийн том оврын автобус 500 болон 800 төгрөгийн тасалбар түгээж эхлээд байна. Хэдий 400 төгрөгөөр үйлчилж байгаа ч тасалбараа 500, 800 төгрөгийнхөөр хэвлүүлээд цочроо өгч эхлэв бололтой.

Д.БАТСҮХ

 


URL:

Сэтгэгдэл бичих