Ши Жиньпин: Эрх мэдлийг тогтолцооны дагуу хязгаарлах болно

225hghhgghghХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, ХКН-ын Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 22-ы өдөр Бээжинд хэлэхдээ, эрх мэдлийн хорио, хяналтыг эрчимжүүлж, эрх мэдлийг тогтолцооны дагуу хязгаарлаж, авилга үйлдэх зориггүй байх; залхаалтын механизм, авилгыг үл хийх сэргийлэлтийн механизм, авилгал үл гарах баталгаажилтын механизмыг тус тус бүрдүүлэх хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпин мөн өдөр ХКН-ын 18 дахь удаагийн Төвийн сахилга бат байцаах хорооны 2-р бүгд хурал дээр чухал яриа илтгэл хийсэн юм.

Тэрээр хэлэхдээ, авилгыг хэлбэрэлтгүй залхаан шийтгэх нь манай намын эрч хүчний илрэл бөгөөд намын бүх гишүүд болон өргөн олон ард түмний хамтын хүсэл эрмэлзэл юм. Манай намын дээд албаны хүмүүс зэрэг намын зарим боловсон хүчний сахилга батыг хүндээр зөрчсөн асуудлыг хатуу шалгах эрс хэлбэрэлтгүй шийдвэр зориг ба ил тод байр суурь нь ямар ч хүн байсан ч, үүрэгт тушаал нь хэр өндөр байсан ч, намын сахилга бат, улсын хуулийг зөрчвөл хатуу нэхэмжлэл болон хатуу шийтгэл хүлээлгэх болно гэх нь хий хоосон зүйл биш юм гэдгийг бүх нам, бүх нийгэмд хандан хэлж өгч байгаа юм. Намыг төв чангаар засахад залхаан шийтгэхийг өчүүхэн ч сулруулж болохгүй юм гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, шат бүрийн удирдах боловсон хүчин нэг зүйлийг заавал сайн санах хэрэгтэй: ямар ч хүнд хуулийн гаднах харьцуулшгүй эрх гэж байхгүй, ямар ч хүн эрхээ хэрэгжүүлэхдээ олон нийтэд үйлчлэх, олон нийтэд хариуцах болон олон нийтийн хяналтыг ухамсраасаа хүлээх хэрэгтэй. Дээд байрны удирдагчийн хяналтыг эрчимжүүлж, ардчиллын төвлөрсөн байгууллыг нухацтай хэрэгжүүлж, засаглал явуулах ажиллагааг нээлттэй байлгахыг төгөлдөржүүлж, удирдах боловсон хүчнийг эрхээ дураар эдлэхгүй, эрхээ ашиглан хувийн ашиг хөөцөлдөхгүй байхыг баталгаажуулах хэрэгтэй гэжээ.

\Навч орчуулав\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих