‘Компани худалдаж авна, утас: … ”

Иймэрхvv утга агуулга бvхий зар сvvлийн vед хэвлэлийн хуудаснаа дурайх нь их болжээ.

Тухайн компанийн ажилласан хугацаа хэдий чинээ их байна тєдий чинээ єндєр vнээр авч байгаа гэнэ.Энэ нь сэргэлэн бизнесмэнvvдийн санаачилга бололтой. Єєрєєр хэлбэл, олон жил болсон компанийг єєрийн нэр дээр болгосноор ” Эрдэнэс Тавантолгой “-н хувьцааг илvv олноор худалдан авах боломжоо нэмэгдvvлж байгаа хэрэг. Засгийн газраас шийдвэр гаргахдаа 2010 оны зургадугаар сарын 1-нээс ємнє улсад бvртгэгдсэн, татвараа тєлдєг аж ахуйн нэгжvvдэд “Эрдэнэс Тавантолгой”-н нийт хувьцааны 10 хувийг арилжихаар болсон.

Нэг аж ахуйн нэгжид ойролцоогоор 28 мянга орчим нэгж хувьцаа оногдож байгаа. Хувьцааны нэрлэсэн ханш 300-1000 тєгрєг байна хэмээн ТЄХ-ны дарга мэдэгдсэн. Гэхдээ энэ vнэ цаашид улам єсєх нь дамжиггvй юм. Ялангуяа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа олон улсын хєрєнгийн бирж дээр гарсны дараа жинхэнэ бодит vнэлгээ нь тодорхой болно гэж Засгийн газрын албаны эх сурвалжууд мэдэгдэж байгаа. Харин нєгєє талд бизнесмэнvvд єндєр єсєлттэй хувьцааг худалдан авах боломжийг алдахыг хvсэхгvй нь мэдээж. Тийм ч учраас аль болох нэр дээрээ олон компани бvртгvvлж, ахиуханыг худалдан авахаар зэхэж буй гэнэ. Бvр нэг компанийн доод vнэлгээ 500 мянган тєгрєг гэнэ шvv.

Мэдээж, компаниа зарж байгаа нєхдvvд ашиг орлого багатай, эсвэл бvр дампуурлын ирмэг дээр ирсэн эзэд байж таарна. Тийм компани улсад татвар тєлсєн байх нь ховор шvv дээ. Тэгвэл компани худалдан авагч эзэд тус компанийн татварын єрийг ар єврийн хаалгаараа дамжуулаад хєнгєхєн дарчихдаг гэнэ. Тэгээд компанийн нэр, гэрчилгээ, тамга тэмдгийг єндрєєр vнэлэн худалдаж авна. Мэдээж, дампуурах шахсан компанийг сэргээн авч явах гэсэн оролдлого биш л дээ. Ердєє нэрийг нь л ашиглаж, Тавантолгойн хувьцаанаас ахиухан худалдан авахыг зорьж байгаа биз. Зах зээлийн жамаараа єрсєлдєєд, хувьцааг нь худалдан авч байвал хамаагvй л дээ. Гагцхvv шударга бус єрсєлдєєн явуулж, нэг хvний гарт ихэнх хувьцааг тєвлєрvvлж болохгvй байх. Гэхдээ сvйхээтэй бизнесмэнvvд одооноос Тавантолгойн хувьцааны арилжаанд оролцохоор бэлтгэж байна. Тэд болж єгвєл дотоодын зах зээлд гаргасан 1.5 тэрбум ширхэг хувьцааг бvгдийг худалдан авахыг санаархаж буй биз. Тvvнийхээ тулд нэр дээрээ аль болох олон компанитай болох гэж оролдож байна. Дампуурах шахсан, эсвэл албан бусаар дампуурчихсан компаниудын эзэд vг дуугvй л тамга тэмдгээ зарчихаж байгаа бололтой. Бvр татварынх нь єрийг хvртэл аятайхан шиг аргалаад, холбогдох хvнд нь мєнгє сэлт єгч байгаа сураг байдаг шvv. Ойрын эх сурвалжийн єгvvлснээр тухайн компанийг єргvй хэмээх бvртгэлтэй болгоход ойролцоогоор 100 орчим мянган тєгрєгийг л зарцуулдаг бололтой.

Монголын бизнесмэнvvд дэндvv сvйхээтэй, сэргэлэн болсны шинж vv, эсвэл цєєн хэдэн олигархиудын далд vйлдэл vv, мэдэхгvй юм. Ямар ч байсан бизнесмэнvvд компанийн нэр худалдан авахаар “шуурч” эхэлжээ. “Би ч гэсэн компани худалдаж авна аа…”

Л.Дэлгэр

“Монголын мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих