Согтуу залуу хүний амь хэрцгийгээр бүрэлгэжээ
Сүхбаатар дүүргийн XVIII хорооны нутаг, Бэлхийн гудамжинд өнгөрсөн бямба гарагт хүн амины хэрэг гарчээ. Хотод ирээд удаагүй иргэд нийлж сархад хэтрүүлэн хүртэцгээсэн аж.
Улмаар хоорондоо маргалдаж, Төв аймгийн харьяат 49 настай О-г Говь-Алтай аймгийн иргэн 27 настай С гэгч толгой руу нь цохиж амь насыг нь хохироосон байна. Шүүх эмнэлгийн үзлэгээр талийгаач хатуу зүйлээр толгойдоо олон удаа цохиулж, гэмтэн цус ихээр алдсан нь үхэлд хүргэх шалтгаан болсон гэсэн дүгнэлтэд хүрсэн гэнэ.
Уг хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтсийнхэн шалгаж байгаа бөгөөд тус хэлтсийн дарга, дэд хурандаа Т.Дамбийнямаас шалгалтын явцын талаар лавлахад “Мөрдөн байцаалтын ажиллагаа дөнгөж эхлээд байгаа болохоор ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.
Н.Мөрөн
URL: