“Эмнэлэгүүд” хуулийнхан болон хоригдолуудын эрх мэдэлд шилжсээр байх уу
Төрийн эрх мэдэлтэнгүүд үеийн үед цатгалан ходоодоо илж, татварт туйлдсан иргэд өлөн ходоодоо хуушуур бууз гэхчлэн ширхэгийн хоолоор гол зогоосоор. Сүүлдээ бүр тэдгээр цатгаланчуудын чихэнд ходоодныхоо хоржигнох чимээг сонсуулах гэж өлсгөлөн дээрээ өлсгөлөн зарласаар Монгол орон жил “тойрлоо”. Өлөн зэлмэндээ бид өлсгөлөн зарлаагүй ээ.
Төрийг төр шиг байлгаж, хүний эрх, эрх чөлөө, өөрийн хувийн сууцаа хамгаалах бус улсдаа хэрэгтэй барилга байгууламжаа зохих ёсоор нь ашиглахын тулд өлсгөлөн зарладаг юм. Өнөөдөр ТТХНЭ-ийг хуулийнхны оффис болгож, төрөхийн гадаа тэсгим өвлийн хүйтнээр амаржуулж чадаж байгаа толгой ихэмсэг засаг төрдөө анхааруулах гэж ийм үйлдэл хийж байгаа билээ. Нэгдүгээр төрөх эмнэлэг ёслолын туузаа хайчлах өдрөө хүлээсээр уржигдархан нэг эмэгтэйн аминд хүрэх дөхсөн. Эмнэлэгийн байраа авч үлдэхийн тулд өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн эмч нар нэрмээс болоод яах вэ гээд түр хойшлуулсан. За энэ бүхнийг тоочоод байвал эмнэлэг бүрэн зориулалтаараа ашиглагдах эсэх нь тодорхойгүй гэдэг дүгнэлтэнд хэн ч хүрнэ. Хуучин сайд нарын 2-ыг хорих эмнэлэг болголоо. Хоригдол ч гэсэн хүн гэдгийг ард түмэн бүрэн ойлгоно. Гэхдээ л арай ч дээ. Харин тийм л их мөнгө зарлагадах сонирхолтой байгаа юм бол Ганц Ганц гээд байгаа хорихоо хорих эмнэлэг болго.
Өчнөөн төчнөөнөөр нь илүү дутуу зүйлд зарлагадсан 1,5 тэрбум долларын зээлээрээ тоног төхөөрөмж авч өг. Шал хэрэггүй зүйлд зарцуулахаар тэр нь дээр. Ганц эмнэлэг өргөтгөөд нэг бол албан оффис болгодог, үгүй бол 10 хоногийн дараа нээлтээ хийнэ тэгэхээрээ хүн хэвтүүлнэ гээд тушаал гаргадаг сайхан тогтолцоотой юм аа. Бүр давраад эмнэлэгийн корпусыг хорих корпус болгоно гэнэ. Хэлсэндээ хүрээд болгочихлоо. Өөр нэгэн жишээ ГССҮТөвийн анхны барилга 11 дүгээр хороололд байрлах Түлэнхийн төв гэж олноо нэрлэгдсэн барилга. Хэдий ашиглалтын хугацаа дууссан гээд хаалгаа барьж шинэ Гэмтэл рүүгээ нүүж толгой хоргодож байгаа ч барилгыг нь засах нэрээр худалдсан байж болзошгүй мэдээ хаа сайгүй тархжээ. Яадаг юм хотын төвийн А зэрэглэлийн бүс юм чинь нэг сайхан цамхаг барьчихъя гэсэн далд шунал хэн нэгэнд байгаа болохоор тэр.
Ингээд л эмнэлэгүүд өргөтгөлөө алдах энүүхэнд, засуулах нэрээр байраа “хураалгах” бүр амархан, хоригдол хэвтүүлсэн нэрээр нэг нэг корпусаа булаалгасаар эцэст нь бүх барилгаа алдах ч амархан болж байна даа. Дам сурагаар Түлэнхийн төв Гадаадын Иргэн харъяатын асуудал эрхлэх газар болж харин Нисэхэд байрлах барилга нь эмнэлэг болох бололтой. Хотын төвд эмнэлэг байвал иргэдэд шуурхай үйлчилгээ үзүүлэхэд дөхөмтэй л баймаар.
Төрийн байгууллага, хууль хяналтынханы албан тасалгаа, хоригдолуудын эмнэлэг заавал Улаанбаатарын төвд байх ёстой юм уу. 4 дүгээр төрөхийг хотоос зайдуу барьж байхаар энэ хэдэн хонтоорлох дуртай хүмүүсээ, өвдөх дуртай хоригдолуудаа тэр төрөх барьж байгаа газартаа суурьшуулаач эрхэмүүдээ.

Б.Саруул – Од
URL: