Г.Занданшатар, найрагч Ж.Мөнхбат нар зодолдсон гэнэ

Өчигдөр болсон МАН-ын залуучуудын уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Г.Занданшатар, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ж.Мөнхбат нар хэрэлдэж, гар зөрүүлцгээсэн гэнэ.

МАН-ын залуучуудын уулзалтаар МАН-ын залуу гишүүд МАН-ын дарга Ө.Энхтүвшинг дүрмийн бус дарга учир намын 27-р их хурлыг яаралтай хуралдуулж, суудлаасаа огцор гэх шаардлага хүргүүлэх тухай хэлэлцсэн аж.  Гэтэл УИХ-ын гишүүн Г.Занданшатар орж ирээд “Хойноос ирээд хот манайх, хотонд ирээд хонь манайх гэгч болох нь шив” хэмээн залуучуудаа загнаж гарчээ.

Ингээд түүний үгийг сонсоод байж тэвчсэншгүй “Болор цом”-ын эзэн маань УИХ-ын гишүүнтэй гар зөрүүлсэн гэнэ.

М.Сониуч.ugluu.mn


URL:

Сэтгэгдэл бичих