Тэвчээртэй сайд

Зарим аймгийн засаг ноёдын томилгоотой холбоотой асуудал үргэлжилсээр л байна.  Одоогийн байдлаар 21 аймгаас 15-ынх нь За­саг дарга томилогдож үлдсэн нь тодорхойгүй байгаа. Ардын намынхан энэ талаар “Ардчилсан намын засаг дарга нарыг өдрийн дотор томилчихоод МАН-ын Засаг дарга нарыг томилохгүй гацааж улстөржүүлж байна” гэж үзэн  Ерөн­хий сайдыг тайлбар хий­хийг шаардаж байв. Тэгвэл хоёр хоногийн өмнө Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр Ерөн­хий сайд УИХ-ын гишүүдэд мэдээлэл өгсөн юм. Тэрээр Засаг дарга нь томилогдоогүй байгаа айм­гуудын асуудлыг улстөржүүлж яриад байна билээ. Энэ бүгдийг би их тэвчээртэйгээр харж байна. Та бүхэн асуудлыг сонсоё гэсэн учраас хэлж байгаа юм” хэмээн тайлбарлав.

МАН-ынхан орон нутгийн сон­гуу­лиас хойш бараг хоёр сарын хугацаанд Ерөнхий сайдыг ээрч, айм­гуудын Засаг дарга нарын томилгоог яаравчлахыг шаардаж, сүүлдээ хууль зөрчигч хэмээж байсан ч тэрбээр буурь зааж элдэв маргаан гаргалгүй өдийг хүрсэн. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр МАН-ын гишүүд түүн рүү ширүүхэн дайрч байсан. Үүний хариуд Н.Алтанхуяг сайд томилгооны асуудал дээр нэлээд ул суурьтай, хуулийн хүрээнд хандаж байгаа гэдгийг хэлж байлаа.

Ардын намын гэх тодотголтой За­саг дарга нартай холбоотой асууд­лаар л Ардын намын гишүүд Н.Алтанхуягийг үгүйсгээд байгаа юм биш. Шинэч­лэлийн Засгийн газарт хамтраагүй, хамтарсан Засгийн газ­раас гарахаар шийдсэн, эрх баригч намын дарга болчихоод өөр зан гаргаж байгаа гэхчлэн олон асуудал бий. Энэ бүгдийг ч Ерөнхий сайд мэдэж байгаа юм. Ээлж дараалал гэж ямагт байдаг болохоор Ардын намынхан түүнд гомдож бас хорсоод яах вэ.

 

Н.Санжаасүрэн


URL:

Сэтгэгдэл бичих