Орос коментарчид монголын тухай

Ойрдоо, сайтуудын нийтлэлд зүүсэн коментүүдийн талаар нилээд шуугиан маргаан ѳрнѳлѳѳ. Энэ тухай tsahimurtuu.mn хэлэлцүүлэг хүртэл явж байна. Хорихоос ѳѳр оптимал арга хайгаад олмоор ч юмуу, ер нь аливаа хориг бол тотилат арга шүү дээ. Нэр хаягаа үнэнээр нуулгүй бичиж байя гэсэн санаа явж байсан, гүйцэлдэхгүй биз дээ. Гэхдээ юу юугүй гутрангуй байдал үүсгээд юүхэв, сайтуудын админий хариуцлагыг дээшлүүлэх нэг арга байж болмоор, аль хир бодитойг чѳтгѳрѳѳс асуувал л мэдэх байх. Коментийг нийтэд нь нэг саванд хийж жонхууруулаад үнэлэлт дүгнэлт ѳгѳѳд байх нь зохисгүй. Үнэхээр сайхан комент ихэнхдээ байдаг. Энийг саармагжуулж болохгүй байх, комент бол бичил контентууд. Комтентоос илүү гарсан судалгаатай, идеа дэвшүүлсэн сайн коментууд их бий. Зарим нь ч арай л дэндсэн юм бичдэг л дээ. Мѳнгѳѳр бичүүлээд, эсвэл бичсэн коментийг мѳнгѳѳр арилгуулаад байдаг тухай баримтгүй яриа барин тавин явж л байдаг, баримтаар ил гаргах л байх л даа. Ер нь бол ухааны зиндаа гэж байдийн болуу гэвэл байна аа. Ухааныхаа зангаргаар бичиж, түүгээрээ зиндаачлагддаг биз ээ.

Бид дотроо коментлоод л байдаг, бидний тухай коментууд гадаад орнуудад бас байна аа. Монголын тухай манай хойд хѳрш юу бодоцгоодгийг тэдний коментоос амархаан мэдэж болох байхаа.

www.mk.ru/politics/article/2012/12/18/788856-pochemu-rossiya-ne-mongoliya.html

Нийтлэлийн эх энд байгаа, нээгдэхгүй бол Гүүгл дээр Почему россия не монголия гээд эрэхэд гараад ирнэ. Оросуудын комент ямаршуу байдгийг та бүхэнд сонирхуулъя гэж бодсон юм. Монголын тухай нийтлэлийн зүүлтүүдээс зѳвхѳн монголын тухай ѳгүүлснийг түүвэрлэн  чадах ядахын түвшинд орчуулан хүргүүлэв, тольдон соёрхно уу!

 

v  Яагаад орос бол монгол биш ээ гэж үү! Яагаад гэвэл монголчууд орос шиг хулгайч биш. Орос Монголоос хол хоцорчээ.

v   Вася. Тэд улсаа жолоодохдоо Израилаас зѳвлѳгч урихаа мэддэггүй, асуудал болгонд Америк буруутай байдгийг ойлгодоггүй бүдүүлэг хүмүүс. (ёж ЦХ)

v  Стратег. Ойлгомжтой ш дээ. Монголыг монгол хүн, харин оросыг болохоор жидүүд жолооддог юм.

v  ВВП. Яагаад гэвэл тэнд манайх шиг арчаагүй новшнууд байдаггүй.

v  Лепота. Маш сайн судалж бичсэн байна. Баярлалаа.

v  Слава Тупину. Гэхдээ манайд Брежневийн тогтуун байдал байгаа ш дээ. Биднийг зангидан түүчээдэг дэлхийн хамгийн том нам мандан бадартугай!

v  Приготовушка. Монголчууд намайг тун их баярлууллаа. Би Дарханд хэдэн жил ажилласан хүн, энэ улсад үнэхээр сэтгэл татагдсан. Монголчууд молодцы! Оросууд л дарангуйлчихгүй бол Монгол сэргэнэ, мандана, хѳгжинѳ.

v  Бурхан та нарт сайн бүхнийг авчрах болтугай!

v  ХоХо. Маш сонин мэдээ. Монголчууд молодцы! Гайхуулж чадаж байгаа болохоор энэ ард түмэнд нэг сайн учир байнаа даа. Би Монголын тѳлѳѳ!

v   У. Гадныхны тухай инээдмийн зохиол л байна. Тэгвэл Москвад биш, Улаанбаатард очоод амьдарцгаая л даа, чадахгүй л байхгүй юу!

v  Тим. Энэ нийтлэл ч Путинийг ёстой шившигтэй нь хугаж орхилоо доо.

v   Иноземцы. Газрыг чинь гадныхан ухаад дуусгалаа даа, Чингисийн хүүхдүүд ээ! Малаа хариулаад сууцгаа даа!

v  Театры. Москвагийн 168 театрын нэрийг уйгагүй жагсаагаад монгол хэдэн театртай вэ гэж асуусан байна.<ЦХ>

v  Фү. Энэ театрууд чинь тэгээд юу ѳгдѳг эдэв дээ!

v   Хаттабыч. Монгол гаднын мѳнгѳѳр амьдарч байна. Орос мѳнгѳѳ гаргадаг.

v   !. Бурхны авралаар Орос монгол биш юм даа. Тэнд соёл иргэншил гэж байхгүй. Манайх Москвадаа гэхэд л 150 театртай. Монголчууд уншиж чаддагиймуу!

v   От. Монгол жилд 3000 км зам тавьж байна. Орос ердѳѳ 40 км.

v  V.Хэдэн сарын ѳмнѳ монголд байсан. Үнэхээр сайхан улс орон. Хуучин соц. ертѳнцѳѳс үлдсэнээс Орост таатай ханддаг нь цорын ганц Монгол л байх. Оросын кино, соёлыг монголчууд бүгд мэддэг. Бизнэсс хийхэд эндэх шиг асуудал гарахгүй. Рэкет энээ тэрээ байхгүй. Яахав мэдээж, замын түгжрэл, утаа… гээд асуудлууд байна аа. Гэхдээ л Улаанбаатар түргэн ѳѳрчлѳгдѳж байгаа юм билээ.

v   Из провинций. Гайхаад хэрэггүй л дээ. Оросыг гаднаас удирдчихаж байна. Монгол ѳѳрѳѳ ѳѳрсѳддѳѳ эзэн. Манайх бол колонийн орон. Монгол бол чѳлѳѳт. Монголын үсрэнгүй хѳгжил юм бүхэн дээр еврей, Америк хоёрыг буруутгадаггүйтэй холбоотой.

v   Год назад. Хѳгжлийн идеал Грузи байсан. одоо бол Монгол.

v  Идиоты. Монголчууд аргаггүй чадаж байна, тиймээс ч 1,5 млрдийн бонд босголоо.

v  А монголы читать умеют! гэсэн асуултад монголчууд бас хариулсан байна аа.<ЦХ>

v  …ты за наше образование не волнуйся!

v   …уж получше вас, на нескольких языках прогонём, лучше чем вас пишим. С вашим уровнем мышления вы скорее всего только букварь осимим, наше новое поколение в лучщих мировых университетах учится за гос. счёт.

v  …А русские не бухать и не воровать умеют! гм олон хүн бичсэн байна лээ. <ЦХ>

v  Деня. Харцгаа, монголчууд машинаа яаж жолоодож байна! Хотын гудамжинд хэрхэн морь харж байна! Гадаадынхныг алхам тутамд залилдаг. Улаанбаатар бол заваан, дэлхийн хамгийн муухай хот, тагз. Энийг оросууд хэлээгүй юм шүү!

v  Энэ бүхэн худлаа юу!Та нар оросыг хангалттай мууллаа, тийм л юм бол бидэн рүү бүү зүглэ. Сонирхолтой улс орон дэлхийгээр нэг байна шүү дээ.

Түүвэрлэн орчуулсан:  И.Цэрэнхүү


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих