Ч.ХVРЭЛБААТАР: БИД ХОЁР ДАВЖ ЗААЛДАЖ, НЭР ТӨРӨӨ СЭРГЭЭЛГЭНЭ

-Шvvхээс Увс аймгаас сонгогдсон гишvvдийг эргvvлэн татах шийдвэр гаргасан байна. Vvнийг хэрхэн vзэж байна вэ?
-УИХ-ын өнгөрсөн сонгуулийн дараа Увс аймгаас сонгогдсон гишvvдтэй холбоотой удаа дараа буруу ташаа мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Б.Чойжилсvрэн гишvvн бид хоёр хэл аманд ч их өртлөө. Өнөөг хvртэл хvлээцтэй хандаж ирсэн. Захиргааны хэргийн анхан шатны шvvх хурал өнгөрсөн оны арваннэгдvгээр сарын 22-нд болж, сонгуулийн тойргийн хорооны шийдвэрийг хэвээр vлдээсэн. Гэтэл зарим хэвлэлээр удаа дараа худал мэдээлэл олон нийтэд хvргэлээ. Ингэж шvvхийн шийдвэрийг гуйвуулсан мэдээлэл гаргаж болохгvй.

-Тэгэхээр хvлээн зөвшөөрөхгvй байна гэсэн vг vv?
-Хамгийн эхний буюу анхан шатны шvvхийн шийдвэр Б.Чойжилсvрэн гишvvн бид хоёрын талд гарсан. Гэтэл АН-ын нэхэмжлэлтэйгээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шvvхээс өчигдөр орой /уржигдар/ тэдний нэхэмжлэлийг хангасан шийдвэр гаргасан гэж сонслоо. Ямартай ч, эхлээд шvvхийн шийдвэрийг албан ёсоор авъя. Б.Чойжилсvрэн бид хоёрт давж заалдах эрх байгаа учраас дараагийн шатны шvvхэд хандана.
-Б.Чойжилсvрэн гишvvн та хоёрыг гадаад руу явахыг хориглосон гэсэн, vнэн vv?
-Өнгөрсөн хугацаанд Б.Чойжилсvрэн бид хоёрт хэрэг vvсгэчихсэн юм шиг яриад байсан. Анхнаасаа тийм зvйл байгаагvй. Увс аймгийн Захиргааны хэргийн шvvхээс бидэнд хэрэг vvсгэсэн зvйл байхгvй.
-Таны туслахын хэрэг юу болсон бэ?
-Би гурван туслахтай байсан. Увс аймгийн Улаангом суманд Чимэддорж гэдэг залуу бий. Нөгөө нь Увс аймгийн Өмнөговь суманд ажиллаж байгаа Батцогт гэж хvн бий. Одоо энэ туслахтайгаа ажиллаж байна. Нэр дурдагдсан шиг би туслах хөлсөлж аваагvй. Хэвлэлээр нэр нь дурдагдсан бvх хvнийг би ажиллуулаагvй. Туслахууд маань бvгд өөрсдийн ажлаа хийгээд явж байгаа.
-Увс аймгийн МАН-ын дарга н.Лувсанжав гэдэг хvнийг тантай холбож байгаа. Энэ талаар юу хэлэх бол?
-Тэр хvнийг би огт танихгvй. Өнгөрсөн онд болсон УИХ-ын сонгуулийн vеэр Б.Чойжилсvрэн бид хоёр баг болж сонгуульд оролцсон. Нэг баг болж ажилласны хувьд ялалт байгуулсан гэж боддог.

АРДЧИЛАЛ СОНИН


URL:

Сэтгэгдэл бичих