ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ИДЭВХЖИЛ БАРУУН АЛТАЙ БҮСЭД ӨНДӨР БАЙНА
Газар хөдлөлтийг бүртгэх “Ховд” станц өнгөрсөн онд нийт 12371 газар хөдлөлтөд боловсруулалт хийжээ.
Үүнээс зөвхөн Ховд аймгийн нутаг дэвсгэрт хамаарагдах 1723 гаруй ойрын газар хөдлөлт бүртгэгджээ. Энэ тухай тус станцын эрхлэгч С.Загдсүрэн, “Нийт боловсруулсан хөдлөлтийн 81.6 хувь (10099)-ийг ойрын газар хөдлөлт, 18,4 хувь (2632)–ийг холын газар хөдлөлт эзэлж байна.
Зөвхөн Ховд аймгийн нутаг дэвсгэрт мэдрэгдсэн хүчтэй газар хөдлөлт дөрвөн удаа болсон” гэв.
Тус станцад өнгөрсөн оны эцсийн байдлаар нийт 12731 газар хөдлөлт бүртгэгдсэн нь өмнөх онд бүртгэгдсэн хөдлөлтийн тооноос 1.8 дахин их байна.
Энэ нь станцын техникийн шинэчлэл хийсэн, мөн хүчтэй хөдлөлтийн давтан хөдлөлт их болсонтой холбоотой. Орон нутгийн газар хөдлөлийн идэвхжилт болон горимын судалгааны дүнгээс үзэхэд өнгөрсөн онд нийт 12731 хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд ойрын 10099 газар хөдлөлтөд боловсруулалт хийсэн нь газар хөдлөлтийн идэвхжил баруун Алтайн бус нутагт өндөр байгаа юм.
жич: Зураг дээр ногоон өнгөөр тэмдэглэсэн нь 2012 онд болсон Кызыл /магнитуд 6,8/, Фуюнь /магнитуд 4,6/, Тахийн шар /магнитуд нь 5,7 ба 3,5/ -ын хөдлөлтүүд юм.
URL: