Монголчууд бид бүгд “НЭГ” жилийн тэнсэнтэй.
- Суудлаасаа буувал “ялтан” – Монголчууд бүгд “НЭГ” жилийн тэнсэнтэй. Монголчууд бүгд “НЭГ” жилийн тэнсэнтэй.
Дөнгөж сая Хан-Уул дүүргийн шүүхэд УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярт холбогдох шүүх хурал болж, түүнд нэг жилийн тэнсэн харгалзах ял оноосон байна. Тэрээр экс ерөнхийлөгч Энхбаярыг баривчлагдах үеэр болон чуулганы танхимд “атгасан гарын салаавч”-ыг хэрхэн гаргадагыг тод томруунаар “хуулбарлан” цэнхэр дэлгэцээр үзүүлсэн билээ. Энэ “салаавч” ганц Шинэбаяраар бус нилээд хэдэн гишүүнээр үргэлжилдэг, эхэлдэг. Гишүүд ч бие биенээ доромжилсон хараал хэлдэг.
Түүнийг гишүүний сэнтийгээс буунгуут нь эрүүгийн хэрэг үүсгэн эрүүгийн хуулийн 230.1-т буруутган шүүхээр болоод байсан. Тэгвэл сэнтийдээ үлдсэн нь шүүхээс дахиад 4 жил айхгүй явна гэсэн үг. Харин суудлаасаа буусан нэгэнд ял өгдөг бичигдээгүй хууль шүүх эрх мэдлийн хүрээнд газар авчээ. Тус зүйл ангид “Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь болон олон нийтийн байцаагчийг хэв журам сахиулах үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн” гэх үндэслэлээр ийнхүү яллажээ.
Салаавч гаргаад тэнсэн аваад байдаг юм бол гудманд бие биедээ муудалцсан хүмүүс бүгд л салаавч гаргадаг гэхэд хилсдэхгүй юм чинь Монголчууд бүгд “НЭГ” жилийн тэнсэнтэй болж таарч байх шиг байна. Тэгээд ч төрийн албан хаагчыг үүргээ шударгаар гүйцэтгэхгүй байгаад бухимдсан иргэд тэр 230.1-ээр шүүхэд очих магадлал өндөр. Бухимдсан иргэн тэднийг занаж, зүхэж харааж ерөөх бол хаа сайгүй л гарч байдаг хэрэг. Тэгэхээр одоо болгоомжтой л байцгаая иргэдээ. Уураа барьж ухаанаараа шийдье.
Д.Батсүх
URL: