Орифлеймийн Оюунгэрэл өөрийн биеэр уучлалт гуйхаас ичлээ гэж үү
Алдарт 12 дугаар сарын 21-ний өдөр дэлхий сүйрнэ энээ тэрээ гэж олон түмний сэтгэл зүйгээр тоглож, өөрийн бизнесээ чамгүй өргөжүүлчихээд эцэс сүүлд нь дэлхий сүйрсэн ч юмгүй бахь л байдгаараа тэнхлэгээ тойрон эргэж олон түмний сэтгэлзүйгээр тоглосон “Орифлэйм”-ийн Оюунгэрэл харин усанд хаясан чулуу шиг алга болж орхисон.
Гэтэл хэд хоногийн өмнө тэрээр ичих ч үгүй “Хүний мөн чанар өөрийгөө нээн илрүүлж хэн бэ гэдгээ, юу чадах эсэхээ олсон цагт л нээгдэн гарч ирдэг. Тэр хүртэл зоригтой зүтгэ. Өөрийн чадах зүйлээ л хийж явах нь тухайн хүнийг сайхан харагдуулдаг юм байна. Бусдын чадах зүйлийг бусдад нь л үлдээ. Миний бодож байгаа зүйл бол хэвлэл мэдээллийн салбарынхан ярилцлага болон хүмүүсийн захиалгат мэдээнд хяналт тавих хэрэгтэй.
Амнаас гарах үг бүрээ алдаад туучихаасаа өмнө эрэгцүүлж нэг бодож, үр дүнг нь урьдчилан харж сураагүй өдий хүрсэн гэхээр зоригтой байжээ” хэмээн өөрийн Fасеbоок-тээ бичсэн байна билээ. Гэхдээ түүнд ичих булчирхай гэж байдаг бол өөрийн биеэр олны өмнө гарч ирээд яг ном сэтгүүлээ зарсан шигээ уучлалт гуйх ёстой биш гэж үү. Бас л олны сэтгэлээр тоглоод байна уу, тэр.
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
URL: