ЭКС ТЭРГҮҮН ХАТАГТАЙ НЭР ДЭВШИНЭ ГЭНЭ ҮҮ?

Шинэ он гарав уу үгүй Ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх мэдээ мэдээлэл хүчтэй цацагдаж, нам намаас нэр дэвшигчдийн талаарх таамаглал сонин хэвлэлээр дүүрч байна. АН-ынхан энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдоржийг сойх нь тодорхой. Намаа буталж, Засгаа унагаах гээгүй л юм бол тэдэнд өөр сонголт байхгүй. Тэгвэл МАН-ыхан Ерөнхийлөгчийн сонгуульд Дархан аварга Б.Бат-Эрдэнийг  нэр дэвших боломжтой хэмээн ярилцаж, нэг хэсэг нь Ө.Энхтүвшинг зүтгүүлэхээр маргалдаж байгаа гэнэ. Харин Иргэний зориг намыхан ганц лидер болох  С.Оюуныгаа нэр дэвшүүлэх гэж байгаа бол МАХН-ыхан Н.Энхбаярын эхнэр О.Цолмонг нэр дэвшүүлэхээр бэлдэж байгаа гэсэн мэдээлэл байна. Н.Энхбаяр ял эдлэж, эрх мэдэлтнүүдийн өмнө хүчээ бараад байгаа энэ үед угийн өр зөөлөн монголчууд нөхрөө хилс хэргээр шоронд хориулсан хөөрхий эхнэрийг өрөвдөөд саналаа өгчих байх хэмээн МАХН-ынхан тооцоолж байгаа гэсэн шүү

Эх сурвалж: Шударга.мн


URL:

Сэтгэгдэл бичих