“МИАТ” компани “Дайны эрсдэлийн даатгал”-ын 700 сая ам. долларыг угаажээ

Монголын ард түмэн хор­воогийн бор өдөр хоногуудыг өн­гөрөөсөн болж явах зуур эрх мэдэлтэй “цагаан захтан”-уудын улсаа худалд­чих шахсан луйвар, хээл хахууль, мөнгө угаасан гэмт үйлдлүүд галзуурч байна цаана чинь. Өнөөдөр төрийн өмчит “МИАТ” хэмээх нүсэр компани ямар зарлага гаргаж, жилдээ хэчнээн тэрбум төгрөгийн ашигтай ажилладаг үнэн бодит тоог жирийн иргэд байтугай энэ салбарыг хариуцсан сайд нь ч сайн мэдэхгүй. Тэгвэл жирийн иргэдийн хэзээ ч сонсож байгаагүй санхүүгийн асар том луйвар, мөнгө угаасан гэмт үйлдлийг “МИАТ” ком­панийн үе үеийн удирд­лагууд нууцалсаар өнөөд­рийг хүрчээ.
Одоохондоо монгол төрийн мэдэлд байгаа “МИАТ” компанид “Дайны эрсдэлийн даатгал” нэртэй 700 сая ам.долларын хуримтлал байдаг аж. 2004 оноос хойш хуримтлагдсан энэ их мөнгө нь болзошгүй дайны үед “МИАТ” компани захиран зарцуулах эрхтэй хуримтлал гэнэ.

Гэтэл хэн ч мэддэггүй даатгалын энэ их мөнгийг “МИАТ”-ийн удирдлагууд бас л хэнд ч мэдэгдэлгүй манай улстай агаарын замаар харилцдаггүй ор­нуудын санхүүгийн данс болон Японы нэгэн томоохон ком­пани руу шилжүүлэн угааж ашиг олдог байжээ. Одоогоор ямар улсуудад мөнгө угаасныг мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй ч Японы компанийн тухайд асуу­дал тодорхой болж нийс­лэлийн Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шал­гаж байсан
Ямартай ч “дайны эрс­дэлийн даатгал” нэртэй 700 сая ам. долларыг дор хаяж зургаан жил гадны данс руу шилжүүлэн эргэлдүүлж ихээ­хэн ашиг олж байсан бусармаг хэрэг ил болж мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа юм байна.
Жилд 139 тэрбум төг­рөгийн зардал гарган 130 тэрбумын орлого олж есөн тэрбумын алдагдалтай ажил­ласан хэмээн удирд­лагууд нь мэдэгдэж байсан “МИАТ” компанийн ард ийм л томхон санхүүгийн луйвар явж байдаг юм байна.

Монголын агаарын тээв­рийн 58 хувийг хянаж бай­даг “МИАТ” компани олон улсын нислэгээр зор­чигчдод тараадаг байсан өдөр тутмын сонингуудыг онгоц руу оруулахаа байснаа “төсөв мөнгө хэмнэх арга” хэмээж байсан нь саяхан.
Үнэн хэрэгтээ төсөв, мөнгө хэмнэхээсээ илүүтэй өдөр тутмын хэвлэлээр гар­даг булхай, луйвраа зорчигчдоос нуун далд­лахын тулд тэдгээр сонингуудыг онгоцонд оруулахаа больсон билээ. Нэг сониноос 200-300 ширхгийг захиалахад жилд 10 орчим сая төгрөгийн зардал гарна.
Олон улсын нислэгээр зорчигчдын шинэ, соргог мэ­дээлэл авах эрх чөлөөг 10 гаруйхан сая төгрөгөөр хав­чин гадуурхах мөртлөө га­даад улс орнуудад 700 сая ам. доллар угааж асар их ашиг олж байсан “МИАТ”-ийн удирд­лагуудыг чухам юу гэж дүгнэвэл зохилтой вэ.
Сүүлийн үед төрийн ха­лаа­санд гараа дүрж, түмний хөрөнгийг дэндүү ихээр хулгайлан завшигчид үнэндээ галзуурч байна. Монгол төр хэрвээ байгаа бол ханаж цадахаа умартсан хул­гайч, луйварчингуудад “төмөр нүүр”-ээ үзүүлж хатуу чанга шийтгэлээ оногдуулах цаг болсон.
2004 оноос “МИАТ” ком­­панид хуримтлагдсан “дайны эрсдэлийн даатгал”-ын 700 сая ам. долларыг га­даа­дад эргэлдүүлэн угаа­сан гэмт этгээдүүдийн талаар “МИАТ”-ийн захирал асан Ц.Орхон, одоогийн гүй­цэт­гэх за­хирал, гавьяат нис­гэгч Г.Жар­галсайхан нар байр суу­риа илэрхийлэх ёс­той. Энэ талаар бид эргэн мэ­дээлнэ.

Д.Түвшин

Эх сурвалж: Өглөөний сонин


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих