Л.Гантөмөр, Х.Тэмүүжин нарыг ухаантай царайнууд гэж зэмлэв

УИХ-ын залуу гишүүн Х.Тэмүүжин МУИС-ийн Хууль зүйн сургуулийн реактор, Гавьяат хуульч  С.Нарангэрэлийг “боловсролоороо хоцрогдсон” хэмээн сонинд ярилцлага өгснөөсөө болж шүүхэд дуудагдаад байгаа. Х.Тэмүүжин намайг хоцрогдсон гэсэн нь мэргэжил боловсролоо дээшлүүлэх талаар миний олон жилийн цаг наргүй нөр хичээнгүй хөдөлмөр зүтгэлийг гутааж, юугаар ч үнэлшгүй хамгийн үнэ цэнэтэй зүйл нэр төрд минь бусармагаар халдсан үйлдэл гэж үзэж байгаагаа академич С.Нарангэрэл Сүхбаатар дүүргийн  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурдсан байгаа. Энэ талаар сонссон УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл:   “Залуу хүн юм бол тэмцээч. Ер нь Л.Гантөмөр та хоёр гэж зүгээр л нэг ухаантай царайнууд, ямар ч үйлдэл байхгүй юм. Ядаж сонгогчдоо хүндлээч” хэмээн зэмлэжээ.

Эх сурвалж нууц.мн


URL:

Сэтгэгдэл бичих