Машиныхаа дугуйнд ч тэшүүр хийе дээ Монголчуудаа
Хотоосоо эхлээд хөдөө орон нутагтаа “Мөстсөн” Монгол
Хүний аминд хүрээгүй ч хөдөө орон нутгийн замд авто осол гарах нь ихэслээ. Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Өвөрхангай аймгийн Элсэн тасархайд томоохон осол гарлаа. Улаанбаатараас Ховдын чиглэлд хувийн ачаа тээвэрлэж явсан хүнд даацын 2 автомашин замын хальтиргаанаас болж зам тээврийн осол гаргажээ.
Хэдий хүний амь нас үрэгдээгүй ч хотоос гарсан л бол боллоо, тэгээд ч уул ус хайрхан маань харж байгаа хэмээн сархад дээжилсэн тухайн хоёр машины жолооч дээрх ослыг гаргажээ. Хятад улсад үйлдвэрлэгдсэн хүнд даацын автомашины жолооч цасанд суун, хальтиргааны улмаас түр зогсолт хийхэд хойно явсан машины жолооч гүйцэж түрүүлэх гэж байгаад дээрх ослыг гаргасан аж.
Ачааны эзэн жолооч нарыг ачаагаа буулгаж байгаад хурдхан машинуудаа босгоё, эртхэн цагдаа энэ тэр гэлгүй салъя гэсэн боловч ачааны эзэн зөвшөөрөөгүйн улмаас баруун зүгийг зорих баруун аймгуудын замын хөдөлгөөнийг нилээд хугацаагаар саатуулжээ.
Орон нутгийн зам хальтиргаа гулгаа ихтэйг тээврийн жолооч нар мэддэг хэрнээ хайхрамжгүй байдлаасаа болж гарсан ослын улмаас эзгүй хээр нялх нойтон хүүхэдтэй Баянхонгороос-Улаанбаатар чиглэн зорчиж явсан 3 автобусны 130 гаруй иргэд 40 гаруй минут цас туулан алхсан аж. Зарим нь бүр хацар чихээ хайруулаад авсан гэнэ шүү.
Орон нутгийн Онцгой байдал, холбогдох бусад албаныхан бид байнгын бэлэн байдалд байгаа, зам тээврийн осол гарахгүй байгаа хэмээн мэдэгдэж байгаа ч дээрх осол тэдний ажил хэр байгааг харуулж байна даа.
Эх сурвалж:
URL: