ИНЕГ-ын С.Батмөнхийг АТГ шалгаж байна

Иргэний нисэхийн ерөнхий газар /АТГ/-ын дарга асан С.Батмөнхийг авлигын хэрэгт буруутган Авлигатай тэмцэх газарт шалгаж эхэлжээ. АТГ-н мөрдөн шалгах хэлтсийн дарга Д.Цоодолсэнгээ “ИНЕГ-ын дарга асан С.Батмөнхийг ажилтнуудынх нь өгсөн мэдээллийн дагуу шалгасан. Тэгээд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэлтэй гэж үзсэн тул эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа эхлээд байгаа. Ямар хэрэгт сэжиглэж байгааг мэдээлэх боломжгүй” гэв.

Д.ЖАРГАЛ
Эх сурвалж: News.mn

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих