Нууц мэдээллийг задруулсан гишүүн үг дуугуй Шамбалд зочилно

Засгийн газраас гаргасан бондын хүүнд өдөрт 200 гаруй сая төгрөг төлдөг, Их өрийн асуудал эргэн сөхөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор ерөнхийлөгч УИХ-д хаалттай мэдээлэл хийсэн байж магадгүй гэсэн шум өнгөрсөн баасан гарагаас нийтэд цацагдаад байна.
Энхбаярын  төлөө өлсгөлөн зарласан ээжүүд төрийн ордны гадаа жагсаал хийн асуудал гаргаж магадгүйн үүднээс ордны хамгаалалтыг онцгой байдалд шилжүүлж сэтгүүлчдийг хамгаалалтын бүсээс гаргах шаардлагатай боллоо хэмээн хамгаалалтын албаны дарга мэдэгдэж байсан ч 2013 оны ерөнхийлөгчийн сонгууль ойртсонтой холбогдуулан ИХ-д суудалтай намуудын төлөөлөл анх удаа шахам бүрэн бүрэлдэхүүнээр ирцээ бүрдүүлсэн байдлыг ашиглан “Төрийн нууц”-ын зэрэглэлээр дээрх бонд, их өрийн асуудал, бас бус тохиролцоог хийсэн байж магадгүй аж.
Хэрэв үнэхээр намууд тохиролцоо хийж эхэлсэн бол Эбээ дахин ерөнхийлөгчөөр сонгогдох магадлалаа баталгаажуулж чадав уу үгүй юу гэдэг маргааш зах зухаа мэдрүүлнэ. Харин хамаагүй ам алдсан гишүүн “Шамбалд тавтай морил” мандат”-аа нэг удахгүй гардаж авна.

Д.БАТСҮХ

 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих